“Хилийн чанад дах монголчуудын зөвлөл”-өөс ГХЯ-тай хамтран мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны нэгдсэн дүнгээр Монгол Улсын 180 мянган иргэн хилийн чанадад оршин сууж байна.
Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг “Энэ бол Монгол Улсын хүн амтай харьцуулахад их тоо. Тиймээс гадаадад суугаа Монгол иргэний эрх ашгийг хамгаалахаар Гадаад харилцааны яам ажилладаг. Энэ үүргийн дагуу “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” гэдэг ТББ-тай хамтарч ажилласан. Гадаадад байгаа Монголчууд болон төрийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд нээлттэй болсон. Засгийн газар, парламентийн гишүүдийн зүгээс гадаадад суугаа монголчуудынхаа тухай ярьдаг, анхаардаг болсон. Цаашлаад гадаадад суугаа иргэдийнхээ сурсан мэдсэн, туршлагыг эх орныхоо нийгэм, эдийн засгийн салбарт ашиглах зэрэг асуудлыг харж байна. Мөн гадаадад байгаа иргэдийн идэвх сайжирсан. Төрийн бодлогыг тэд анхаарч, санал бодлоо илэрхийлдэг болсон байна” гэлээ. Харин 140 гаруй ТББ хилийн чанадад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг аж.
Хилийн чанадад байгаа иргэдийн хувьд нийгмийн асуудал хамгийн чухал байдаг. Түүнчлэн хилийн чанадад суугаа иргэдийн өсвөр насны хүүхдүүдийн хэл соёлын асуудалд анхаарах хэрэгтэй байдаг гэнэ.