СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: “КОНЕ” брэнд Монголд албан ёсны үзүүлэнгийн танхимаа нээлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Бүх төрлийн цахилгаан шатны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг

бол 2015 оноос  албан ёсны дистрибьютер компани болж, үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсад баригдсан тансаг, өндөр зэрэглэлийн оффисуудын 95 хувь нь Коне брэндийн цахилгаан шатыг ашигладаг юм байна.

Нээлтийн үеэр “Коне” компанийн дистрибьютер бизнесийг хариуцсан захирал Дуглас Пай “Коне фирм нь дэлхийн 140 гаруй оронд салбартай. Үүний 60 гаруй нь дистрибьютер компаниар дамжин үйл ажиллагаагаа явуулдаг. Бид “Хотын хөдөлгөөний урсгалыг сайжруулах нэмэгдүүлэх” гэсэн уриатайгаар ажилладаг. Бид өндөр зэрэглэлийн оффисын барилга төдийгүй, худалдааны төвүүд, нисэх онгоцны буудал, зочид буудал, усан онгоцны лифтийг хүртэл хийсэн. Сүүлийн жилүүдэд эмнэлгийн тусгай зориулалтай, битүүмжлэл сайтай цахилгаан шатыг ханган нийлүүлж байгаа” гэв.

Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй хувь хүн байгууллагууд та бүхэн “Коне” брэндийн цахилгаан шатны үзүүлэнгийн танхимд хүрэлцэн ирснээр цахилгаан шатны доторлогооны материал, шал, хана, таац, гэрэлтүүлэг, дотор хананы бариул, товчлуур гэх мэт бүхий л эд зүйлсийг нүдээр харж, гараар барьж захиалга өгөх боломжтой юм. Мөн барилгынхаа зураг, эскалаторыг тусгай программ ашиглан “трафиканализ” хийлгэж ямар хэмжээний даац, хурдтай хэчнээн цахилгаан шатыг байгуулах шаардлагатай болохоо мэдэж захиалах боломжтой юм байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.