- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Муухай Монгол Хүн
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
LIVETV CONTENT
- Бусад категори
Б.ДАМДИН-ОЧИР
Оюутолгойн гэрээг батлуулахдаа өөрийнхөө эрх ашгийг үлэмж хангасан хэргээр тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр АТГ-т шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжиж байна.
Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний балгаар Монгол Улс “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудаас 2 761 789 570 000 /Хоёр их наяд долоон зуун наян есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн татварыг авч чадахгүй хохирсон гэх бас нэг ноцтой асуудал байгаа юм.
Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэг оффшор компани, дэлхийг хэрсэн их сая сая ам.доллар, еврогийн гүйлгээ, АНУ дахь үл хөдлөх хөрөнгө, Монгол дахь мөнгийг нь нааш нь цааш нь болгодог томоохон компани гээд өргөн хүрээг хамарч байгаа талаарх мэдээллийг “Зууны мэдээ” сонин өмнөх дугаарууддаа нийтэлсэн.
Тэгвэл энэ удаад мөн л С.Баярын хэрэгтэй холбоотой их хэмжээний мөнгөний гүйлгээнд оролцсон нэгэн компанийн эзний талаарх мэдээллийг хүргэж байна. Тэр хүн бол Монголын эмийн үйлдвэрлэл, бизнесийн салбарт амжилттай явж ирсэн “Монос” компанийн эзэн Лувсангийн Хүрэлбаатар юм.
Хөвсгөл нутгаараа холбогддог Л.Хүрэлбаатар, С.Баяр хоёр Оюутолгой төслийг Монголд бус С.Баяр нарт ашигтай байгуулсныг илрүүлсэн гэмт хэрэг дээр ч нэр холбогдоод гарч ирсэн байна.
С.Баярын хэргийн гол “хөдөлгөөн”-ий эзэн, “Петровис”-ийн Ч.Давааням нь “Forest Berries Ltd” компанийн Хонгког дахь “HSBC” компанийн данснаас Монгол Улс руу олон сая ам.долларын гуйвуулга хийсэн байдаг.
Тухайлбал, Ч.Даваанямын өөрийнх нь Голомт банкны данс руу 2011 оны тавдугаар сарын 16-наас 2011 оны тавдугаар сарын 20-ны хооронд 3 999 840 /Гурван сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун дөч/ ам долларыг шилжүүлсэн. Мөн 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2011 оны хоёрдугаар сарын 7-ны хооронд “Петровис” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу 6 299 766 /Зургаан сая хоёр зуун ерэн есөн мянга долоон зуун жаран зургаа/ ам.доллар шилжиж орж иржээ.
Түүнчлэн дээрх данснаас “Монос”-ын Ч.Хүрэлбаатарын Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны данс руу 2012 оны есдүгээр сарын 4-нөөс 2012 оны аравдугаар сарын 29-ний хооронд нийт 4 729 836 /Дөрвөн сая долоон зуун хорин есөн мянга найман зуун гучин зургаа/ ам.доллар шилжүүлсэн байна.
Л.Хүрэлбаатарын оролцоо ингээд зогссонгүй. Түүний хүү Х.Ананд, Ч.Даваанямын эхнэр С.Шагдардулам нар хамтраад “Рома Инвестмент” ХХК-ийг байгуулсан байгаа юм. Тэр компанийнх нь данснаас 2013 оны тавдугаар сарын 3-ны өдөр С.Баярын охин Бадамхандын данс руу 27 000 /Хорин долоон мянга/ ам.доллар гуйвуулжээ.
С.Баярын шууд болон шууд бус оролцоотойгоор дэлхийг хөндлөн гулд бөмбөг шиг шидсэн толгой эргэм мөнгөн дүнтэй шилжүүлэг гуйвуулга, худалдан авалт дахь “Петровис”, “Монос”-ын эздийн оролцоо эдгээрээр тогтохгүй ажээ.
2019.8.1 ПҮРЭВ №152 (6119)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ганцхан Баярын ашиггүй гэрээний авилгын тэр их олон тэрбум долларыг монголд оруулж ирхэд монголын өр байхгүй болно
монос мөнгө угаах ажилгаанд орсон байна гэдэг нь манай хөрөнгийн бирж дээр нөлөөлөл үзүүлэх мэдээлэл байна даа. хэдэн хувийн уналт гарах вэ? гэдэг л сонин байна. иргэд ийм зүйлийг тооцож хувьцааг нь авмаар юм.
С.Баярыг шоронд орохыг үзээд үхдэг арга чарга байдаг бол уу?
Chuham aa
Ийм ил хэргийг шийдэж чаддаггүй арчаагүйшүүх юмдаа
Баяр болон бусад луйварчид шоронд орохыг ихэнх нь үзэхгүй үхэх байлгүй .одоо бидэнд ганцхан зам байна нэгдэж тэмцэж энэ амьдаараа албин чөтгөр болсон новшнуудыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй тэрнээс төр засаг шүүхийг хараад ямарч нэмэргүй.тэд адилхан луйварчид
HSBC” компанийн данснаас " gej bichdeg setguulchiid bichsen yundch itgehgue. Araichde HSBC g meddeggui baihda yahavde. bolovsrol bol hol baindoo. tarhi tolgoigoo ongoilgoj shiveree arilgamaar yum
Авилагчдыг шууд цаалаж хөрөнгийг нь хураах хэрэгтэй шоронд хийгээд нэмэргүй төрөөр мануулаж тэжээлгээд л шоронгийн даргаар хоолоо зөөлгөөд жаргаж хэвтэх болно
Amerik surguulin ard Bayaryn barilgyn company Monostoi niilj barisan odoo ch zaragdahgui bga Roma town gj bii dee
Хохиролоо бүрэн төлүүлье.
ardchilsan namiin shaamii erdenechimegiin ah n buz dee.ingeed l an man holbogdood yavchih yum da
голомт гэж оффшорчдын мѳнгѳ угаадаг газар юм бн. Монгол банк дуугүй байхыг бодохоор зѳвшѳѳрсний тэмдэг юм бна дампуурсан улс орон гэж хэлэх бн ийм юмдээр мафи цэцэглэдэг
Моносынхон бас гэмт хэрэгтэнгүүд юм бн
Хөрөнгийг нь хураагаад шууд бууд. Авлига ахиж гарахгүй.
Enkhbayar ba tuunii nohduud S.Bayariin esreg mash ih mongo zarj b na daa..Ene hun Mongol Ulsan ih yum hiisen gavyayai hun dee, .. Uls Toroo gej..