СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Залуучуудын хөгжлийн сар өнөөдрөөс эхэлж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Залуучуудын хөгжлийг сар өнөөдрөөс эхэлж, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын санаачилга, идэвх оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэн, нэгдсэн шийдвэрт хүрэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Залуучуудын хөгжлийн сарын хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар болсон талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгөөс тодрууллаа.

.

Бид залуучуудын хөгжлийн сарыг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Боломж таны гарт” гэсэн уриатайгаар залуучуудын хөгжлийн сар эхэлж байна.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасны дагуу 2017 онд “Нийслэлийн залуучуудын хөгжлийн төв”-ийг байгуулсан бөгөөд тус төвийн дэргэд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага .

Одоогийн байдлаар тус сургалтын төвийг амжилттай дүүргэсэн 13 залуу БНСУ-аас аутсорсинг захиалгыг гүйцэтгэгчээр хөдөлмөр эрхэлж, эх орондоо ажиллаж амьдрангаа дэлхийн жишигт хүрсэн цалин авч ажиллаж байна.

Залуус маань өөрсдийгөө хөгжүүлж чадах юм бол тухайн улсад очиж ажиллахгүйгээр Монголдоо амьдрангаа өндөр цалинтай ажиллах боломж байна.

. Уг төвийн байгуулснаар залууст зориулсан 10 тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Цаашид уг төвийг бусад дүүрэгтээ байгуулахаар ажиллана.

Түүнчлэн . Сонгон шалгаруулалтын хувьд солонгос хэлтэй байхаас гадна мэргэжлээрээ 2-3 жил ажилласан байх хэрэгтэй.

Манай газрын дэргэдэх сургалтын төвд цаашид суралцах хүсэлтэй залуусыг бүртгэж байгаа бөгөөд хамгийн гол нь залуус маань өөрсдийгөө хөгжүүлж чадах юм бол олон улсад ажиллах боломж байгаа гэдгийг дурдмаар байна.

Залуучуудын хөгжлийн сартай холбоотой мэдээ, мэдээллийг энд дарж мэдэж авах боломжтой.

MKIT сургалтын төвийг амжилттай төгссөн БНСУ-ын вэб хөгжүүлэлтийн компанид ажиллаж байгаа залуустай уулзлаа.

Програмист Д.Билгүүн: Хүн өөрөө хичээгээд суралцаж чадвал залуучууд бид нарыг бүрэн дэмжиж байгаа

-Анхан шатны программын мэдлэгийг 2018 онд уг сургалтын төвөөс аван бага зэрэг программ бичдэг болсон. Залуучууд дундаас сонгогдон ажлын байранд орсон. Одоо хүртэл ажлын байрнаасаа суралцаж байна. . Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх уг сургалтын төвд үнэ төлбөргүй хамрагдсан. Дээрээс нь амжилттай суралцах юм бол сар болгон урамшуулал авдаг. Хүн өөрөө хичээгээд суралцаж чадвал залуучууд бид нарыг бүрэн дэмжиж байгаа.

Програмист Э.Шинэцэцэг: Өөр мэргэжилтэй байсан ч хамаагүй програмист болж болно

-Миний хувьд 2018 оны зургаадугаар сард Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. . Программ бичдэг хүн гэхээр заавал мэргэжлийн сургуулийг төгсөөд ажиллах албагүй гэдгийг бид хоёроос харж болно. Тухайн хүн хичээл зүтгэлтэй байвал бүх үүд хаалга нээлттэй, жоохон хичээхэд боломж байгаа гэдгийг дурдмаар байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.