Өнгөрсөн долоо хоногт Самсунг компани Galaxy Fold-ын сайжруулалтыг амжилттай дуусган ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаар болсон гэдгээ олон нийтэд зарлалаа.
Уг нь утас өнгөрсөн хавар худалдаанд гарах байсан ч тодорхой гэмтлүүдийн улмаас өдийг хүртэл хойшлоод байсан юм. Худалдаанд гарах үнэ нь өмнөхөөрөө буюу 1,980 ам.доллар байх аж.
Хэдийгээр Galaxy Fold анх танилцуулагдах үед хэрэглэгчдийн дунд хүлээлт өндөр байсан ч маш олон асуудлууд үүсч байсан бөгөөд тэдгээр гэмтэлүүдийг засахын тулд худалдаанд гаргахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаас өөр аргагүй байсан билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Самсунгийн зүгээс бүх зүйлийг засварлах болно хэмээн амлалт өгсөн юм.
Харин тэд энэ удаа амлалтаа биелүүлж тус утасны гэмтлүүдийг засаж, дэлгэц болон нугасанд үүсдэг асуудлуудыг шийджээ. Жишээ нь нугасны завсарт хог орж, гэмтэх явдал тохиолддог байсныг нэмэлт материалаар битүүлж, дэлгэцийн хамгаалагч хальсны эзлэх талбайг өргөтгөсөн гэх зэрэг тодорхой хэдэн засваруудыг хийсэн байна.