СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-31

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

С.УЯНГА

Энэ удаагийнхаа “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Гэрэгэ системс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбатыг урьж ярилцлаа.

-Дэлхий нийт гэлтгүй Монгол Улс финтекээр доргиж байна. Мэдээлэл, технологийн шинэчлэл биз­нес талаасаа хэрхэн хөгжих ёстой вэ?

-Финтек давалгаа эрчимжиж төрөл бүрийн аппликейшн, төлбөрийн систем зах зээлийн гол тоглогч боллоо. . Манай компанийн хувьд үндсэн бүтээгдэхүүн нь киоск машин. Хоёр жил гаруй хөгжүүлсний эцэст одоо л эхнээсээ үр дүнгүүд нь гарч, төрийн байгууллагууд холбогдож байна. Энэ хугацаанд орж ирж байгаа мөнгийг зөв хуваарилах, хууль эрх зүйгээс эхлээд багагүй бэрхшээл, урт зам тууллаа.

-Технологийн салбар бусадтай адил шууд ашгаа өгчихдөггүй байх л даа. Тухайлбал, иргэний төлж байгаа нэг гүйлгээнээс хэдэн хувь нь ашиг болж ирэх вэ?

-Хоёр жил ажиллачихаад одоогийн байдлаар алдагдалтай явж байгаа. . Бидний хувьд хөрөнгө оруулалтаар асуудлуудаа шийдвэрлэж байна. Нэг зөв ажиллаад эхэлбэл технологи бол мөнгөний машин. Гэхдээ ажиллаж эхэлтлээ уддаг.

Дэлхийн дундажийг харахад технологийн компани 10 жил болж байж хөл дээрээ тогтдог. Бид таван жилээр наашлуулж хоёр дахин хурдан хугацаанд ажиллахыг зорьж байна. Нэг гүйлгээнээс 500 төгрөг авдаг ч дундаас нь хувь, шимтгэл авдаггүй болохоор үйлчилгээ олон болох тусам ашигтай ажиллана гэсэн үг. Зах зээлийн багтаамжийг харвал тэрбумаар яригдах гүйлгээнүүд бий. Үүний төлөө л зорьж байна.

Технологийг оймс шиг өртгийг нь тооцох хэцүү. Тухайлбал, . Уг нь гадны аль ч улсын жишгийг харахад оруулж байгаа төлбөрөөрөө хувь бодож авдаг. Хятадад манайх шиг киоскоор автомашины төлбөр тооцоо хийдэг компани гэхэд төлүүлсэн торгуулийнхаа 35 хувийг авдаг юм билээ. Гэтэл манай киоскоор 10 гаруй тэрбум төгрөг орсон хэрнээ бид хувь авдаггүй. Зөвхөн үйлчилгээний тоогоороо л явж байна. Төрийн мөнгийг хувааж болохгүй гэдэг зүйл ярьдаг учраас хувь авах талаар яриагүй байна. Яваандаа болно байх.

-Технологийн дэвшлээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа ч нууцлал, мэдээллийн аюулгүй байдал зайлшгүй хөндөгдөнө. Тухайлбал, киоск машин иргэдийн хувийн ямар мэдээллийг авч хэрхэн хамгаалдаг вэ?

-Технологи хүний амьдралыг хөнгөвчилж сайхан ирээдүй авчирдаг. Гэхдээ араасаа онцгой аюул дагуулж байдаг нь үнэн. Тэр дундаа мэдээллийн аюулгүй байдал олон жил яригдаж байгаа онцгой сэдэв. Мэдээлэл нэг газар төвлөрөх, олон систем нийлж ажиллаж байгаа учраас алдаа гарах зэргээр зайлшгүй хамгаалах, хянах шаардлагатай. Мэдээлэл хамгаалах стандарт бий. Тэр хэмжээнд манай серверүүд хамгаалагдсан. Харин байршлын хувьд онцгой хамгаалалт шаардлагатай учраас Үндэсний дата төв рүү серверээ шилжүүлэх хүсэлт өгчихөөд байна.

Киоск машины хувьд хүний хурууны хээг хадгалахгүй. Төрийн хур систем рүү шилжүүлж зарим мэдээллийг авдаг ч журмаараа хадгалж болохгүй. Зөвхөн гүйлгээнүүдээ хадгалдаг.

-Технологийн дэвшлээр хөдөлмөрийг хөнгөвчилж, хүнд суртлыг халахаас илүү авлигыг бууруулах ач холбогдлыг нь харж байх шиг?

-Хүн байгаа цагт авлига байна. Гэтэл авлигын асуудлаа шийдвэрлэсэн улс орнуудын жишээг харахад хүнээс үл хамаарсан систем л ажиллаж байдаг. Төрийн бүх үйлчилгээг кодолж нэг системд оруулж хэн ч өөрчлөх боломжгүй болгодог. Нэг талаас системтэй хамааралтай сул талууд гарч мэдэх ч нөгөө талаас авлига хүнд суртал, бухимдал гээд олон асуудлыг шийдвэрлэж байна. Хүнээс үл хамаарах систем ажиллаж байж л авлига арилж, дараалал, бухимдалгүй болно. Бид ч үүний төлөө зорьж байна.

Хэчнээн сайхан систем хөгжүүлээд төрийн байгууллагууд нь бэлэн биш, тэр систем нь байхгүй бол нэмэргүй. Одоогоор төрийн байгууллагуудад системийг нь хөгжүүлж өгөөд киоск руу үйлчилгээг нь шилжүүлж сул талыг нь нөхөж байгаа гэж хэлж болно. Тухайлбал, улсын бүртгэлийн системийг хөгжүүлж туршилт хийж байна. Дүнжингарав худалдааны төвийн гурван цэгт туршилтаар киоск машин ажиллуулж Улсын бүртгэлтэй хамаатай нэг цэгийн үйлчилгээг киоск дээр оруулна.

Бүх улс орон хүссэн хүсээгүй хүнээс үл хамаарах системд шилжинэ. Одоо ч гэсэн хүмүүс уулзахаа больчихсон. Бүхий л үйлдлийг технологи орлож байна. Харин бид технологийн дэвшлийг гайхаж ангайж суухгүйгээр үндэсний хэмжээний технологио бүтээж гаргаж ирэх ёстой. Бусдын технологийг ашиглаад байвал хэн нэгний боол хэвээрээ л байна. Томоор нь яривал энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

-Үндэсний технологио бүтээхийн тулд төр, хувийн хэвшил нь хэрхэн хамтарч ажиллах ёстой. Бусад улс яадаг юм бол?

-Хятадууд саяхан л хулхи бараа ярьж, технологийн компани сураггүй байсан. Гэтэл богино хугацаанд том компаниуд гараад ирлээ. Дараагийн шинэ технологи гараад ирэхэд л өмнөх нь хэрэггүй болчихдог. Мөн урт хугацаанд ашгаа өгдөг эрсдэлтэй энэ ажлыг төр нь мөнгө гаргаж хийлгэдэг. Америкийн Засгийн газар Цахиурын хөндийг бодлогоор төлөвлөж, хөрөнгийг нь гаргаж хийсэн гэдэг. 10 гаруй жилийн дараа тэндээс нь дэлхийн томоохон компаниуд салбарлаж байна. Хятад л гэхэд Шиньжин хотыг Азийн цахиурын хөндий гэж төлөвлөж энэ бодлогоор явж байна. Сургууль, үйлдвэрлэлийг нь барьж, газрынх нь асуудлыг шийдвэрлэхээр хотууд нь технологи хөгжүүлэх гэж уралдана.

Гэтэл манай улс технологийн компаниудаа дэмжиж гийгүүлдэггүй юм гэхэд гай болчихгүй л бол их юм. Ажлыг чинь хөнгөвчлөөд өгье гэж хоёр жил гуйж олон даваа давсан даа. Эцэст нь одоо л нэг юм дижитал засаг руу шилжих ажил хийгдэж, ойлгож эхэлж байна. Төлбөр тооцоотой зууралдахгүйгээр илүү өргөн хүрээний зүйл хиймээр байдаг. Гэтэл төлбөр тооцоон дээрээ чагталчихаад явуулахгүй юм. Гэхдээ яахав, цаг хугацаа бидний төлөө ажиллаж байна гэдэг мундаг үг бий.

Дэмжлэг тал дээр төр, засгийн хэмжээний том зүйл төсөөлөөд яахав. Хотын захиргаан дээр төвлөрч ярья. Улаанбаатарын эдийн засгийн форумын үеэр хотын удирдлагууд их сайхан илтгэл тавьж байна лээ. Тэдний яриагаар Улаанбаатар шинийг сэтгэдэг, өөрөөр хардаг болж байгаа юм байна гэж ойлгосон. Түүний эхний ажил болох хотыг гурван бүсэд хуваахад ашиглах камерын системийн хөгжүүлэлтийг хийхэд хамтарч байна. Ямар машин орох, гарах ёстойг автоматаар хянахын тулд камерын систем ажиллах юм. Эхний ээлжинд автомашины дугаар таних системийг хийж байна. Автомашин барьж байгаа хүн хэн гэхээс илүү ямар машин гэдгээр нь хянах ёстой. Саяхан нийслэлийн газрын албыг киоскт оруулж, цахим биржтэй болгосон. Хотын дарга нийслэлийн бүх үйлчилгээг киоскоор шийдэх талаар ярилаа. Төрийн үйлчилгээний цонхон дээр дараалал байхгүй мөртлөө банк ачаалалтай байсан. Гэтэл хоёр киоск машин аваачиж тавиад бүрэн шийдэгдсэн. Энэ мэтээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд маш том түлхэц болж үр дүн шууд харагдаж байна. Яваандаа өөрөө үйлчилгээ үзүүлдэг машинууд гарч ирэх ёстой.

-Технологийн зах зээлд банкууд хэрхэн ажиллах вэ?

-Банкууд өөрсөд дээрээ мөнгө татан төвлөрүүлээд гүйлгээ хийх нь амар юм шиг харагддаг. Гэтэл финтекүүд өмнөөс чинь гүйе гэхээр хөдлөхгүй. Тухайлбал, онлайнд гар утсаар гүйлгээ хийхэд ганц тээглэчихээд байгаа нь карт холбох.

. Мобайлаар төлбөр хийхэд банкны карт сануулж татдаг байх гээд наад захын үйлчилгээг нэг ч банк нэвтрүүлээгүй.Үүнийг бид хийе гэхээр хуулиараа хориотой, тусгай зөвшөөрөл шаардаад саад хийчихдэг. Уг нь онлайн төлбөртэй холбоотой технологийг бид хоёр хоногт л хийнэ.

2019.7.31 ЛХАГВА №151 (6118)

 
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.