Швед улсад найман настай охин амралтаараа гэр бүлийнхэнтэйгээ хамт нууранд сэлж байгаад Викинчүүдээс өмнөх үед хэрэглэж байсан илд олсон байна. Охины Жонкопин хотын Видостерн нуураас олсон илд 1,500 жилийн өмнө хэрэглэж байсан гэдгийг судлаачид олж тогтоожээ.
Сага Ванечек охины олсон илдийг орон нутгийн музейд байрлуулсан ба анхандаа мянган жилийн өмнө хийсэн илд гэж тогтоосон байна. Дахин судалсны дараа 1,500 жилийн өмнө хийсэн түүхийн үнэт өв гэдгийг мэдэгджээ. Музейн ажилтан Микаел Нордсторм “Өдөр бүр нуураас илд олдоод байдаггүй, энэ бол маш чухал үйл явдал” гэсэн байна.
Найман настай охиныг сэлэхэд нуурын ус багасч, зарим газарт ширгэж хатсан байжээ. Сага охин ярихдаа “Сэлж байхдаа усан доор ямар нэг юм байгаа нь мэдрэгдсэн. Тэмтрээд үзтэл бариул байсан” гэжээ. Анхандаа саваа мод, иш олсон гэж бодож байсан ч хамт явсан хүмүүс нь эртний чухал эд болохыг таньж мэдсэн байна. Бяцхан охиныг илд олсны дараа Видостерн нуурын орчимд хотын зөвлөл музейн багтай хамтран хайгуул эхлүүлжээ.
Эх сурвалж: www.bbc.com