Cибирийн түймэртэй холбоотой асуудлаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн П.Соронболд мэдээлэл хийж байна.
Он гарснаас хойш улсын хэмжээнд ой хээрийн 88 түймэр бүртгэгдсэн. Хамгийн сүүлд долоодугаар сарын 11-12-нд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан түймрийг 19-нд унтраагаад, хүлээлгэж өгсөн.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн бүртгэл мэдээлэл ирээгүй байна.
Сибирийн түймрийг хиймэл дагуулын мэдээгээр татаж үзэхэд манайхаас 700 орчим км-ийн зайтай байна. Энэ бол Байгаль далайн цаана гарсан түймэр. Наана нь Эрхүү, Улаан-Үд, Чита хотууд бий. Өнөөдрйин байдлаар ОХУ-ын хил дагуу бүсэд түймэр байхгүй. Он гарснаас хойш ОХУ-ын нутгаас Дорнод, Хэнтий аймгийн сумдаар давж таван түймэр орж ирснийг бүрэн унтраасан.
Сибирийн түймрийн утаа агаарын урсгалын улмаас Монгол Улсын хойд хэсэг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрээд байгаа.
Түймэр шатаж байгаа газрууд нь хүн хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар нутаг тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ авч чадахгүй байгаа гэсэн. Мөн түймэр унтраах мөнгө хөрөнгө байхгүй нь үүнд нөлөөлж байгаа байх.
Иргэдийн хувьд өөрсдийн эрүүл мэнддээ анхааран маск зүүх арга хэмжээг авч болно. Сибирийн түймрийн утаа салхины чиглэлээс хамаарч арилна.