Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр зохион байгуулахаар товлоод байсан газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг цуцалжээ. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа дараах тайлбарыг хийсэн юм.
Өнөөдрийн дуудлага худалдаагаар танхимын болон цахим хэлбэрээр 14 байршилд газрын дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулж ажилласан ч оролцох хүсэлт ирээгүй тул тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.
Газар эзэмших ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаанд иргэн, хуулийн этгээд оролцох хүсэлт ирүүлээгүй тул дуудлага худалдаа цуцлагдлаа. Энэ удаагийн дуудлага худалдаа цуцлагдсан ч дараагийн ээлжинд дахин дуудлага худалдааг зарлах болно. Хуулийн дагуу сарын өмнөөс дахин дуудлага худалдааг зарладаг.
Дуудлага худалдаагаар худалдаалах Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүрэгт байрлах газруудын хувьд инженерийн шугам сүлжээ холбогдоогүй, зөвхөн цахилгаан холбогдсон байдаг.