СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-31

Автозамын хөдөлгөөнийг бүсчлэлд хуваахыг жолооч нар эсэргүүцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Б.ОЮУНЖАРГАЛ Э.СУМЪЯАЖАРГАЛ

Түгжрэлээр далимдуулж ард иргэдээ анги давхаргаар нь ялгаварлан гадуурхаж буй мэт хязгаарлалт хийх гэж буй.Учир нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах замаар түгжрэл бууруулах шинэлэг арга хэрэгжүүлнэ хэмээн нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт,зохицуулалт, ин же нерчлэлийн газраас бахархалтай нь аргагүй мэдэгдсэн. Ийн хотын “А” бүсчлэлд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан оруулах бол “В” бүсчлэлд гаригийн хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй автомашиныг “А”, “В” бүсчлэлд нэвтрүүлэхгүй байхаар тусгасан.

Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахдаа, “А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай, Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, “С” бүс нь дээр дурдсанаас гадуурх хэсгийг хамрах аж. Хэдийгээр түгжрэл бууруулах зорилгоор уг ажлыг санаачилж байгаа ч нөгөө талаараа ард иргэдээ ялгаварлан гадуурхаж, баян ядуугийн ялгааг илт нэмэгдүүлэх нь гэдэг шүүмжлэл дагуулж буй. Энэ мэтчлэн автомашины хөдөлгөөнийг бүсчлэлээр нь ангилж байгаа юм бол иргэдээ ч гэсэн А,В,С,D бүсчлэлээр нь ангилчихгүйдээ гэдгийг дашрамд хэлчихмээр. Нэг ёсны автомашины хөдөлгөөний бүсчлэл нэрээр энгийн ард иргэдээ нүд үзүүрлэж, шоовдорлож байхаар доод давхаргийнхан гэх “пайз” зүүлгэчихвэл шулуухан бус уу. Цаг нартай уралдаж, ажил амьдралаа амжуулдаг. Бидэнд үүн шиг хэрэггүй зүйл алга. Ийн автомашины хөдөлгөөний бүсчлэл яригдаж эхэлсэн цагаасаа олны дургүйцэл ч нэмэгдэх болсон. Иймд уг санаачилгыг жолооч нар дэмжиж буй эсэхийг тодрууллаа.

 

-Наймдугаар сарын 15- аас эхлэн нийслэлийн автозамын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хувааж зорчих хэсгийг хязгаарлана. Та үүнийг дэмжиж байна уу?

 

В.ЭНХЭЭ: ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ АВТОМАШИНЫ БҮСЧЛЭЛЭЭР БУУРУУЛНА ГЭВЭЛ ЭНДҮҮРЭЛ

(Баянзүрх дүүргийн иргэн)

-Замын түгжрэлийг ийм аргаар бууруулна гэвэл эндүүрэл. Бүсчлэлээр ангилахыг эсэргүүцэж байна. Хүссэн газартаа зорчихыг нь хориглож байна. Хүний эрх чөлөөг боож байгаа хэрэг. Тухайлбал, хотын “А” бүсэд татвараа төлөөгүй, торгуультай машиныг явуулахгүй гэнэ. Бас болоогүй дугаарын хязгаарлалт хийнэ гэж байгаа. Амьдралынхаа цаг завыг хэмнэж ажлаа түргэн, шуурхай амжуулах гэж хүмүүс машин авдаг. Аархаж ядсандаа машин авдаггүй байх. Гэтэл зорчих эрхийг нь хязгаарлаж болохгүй.

Б.ИДЭРЦОГТ: АВТОМАШИНЫГ БҮСЧЛЭЛД ХУВААЖ ЯВУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

(Сүхбаатар дүүргийн иргэн)

-Түгжрэл бууруулах оновчтой арга энэ биш. Харин ч жолооч болон иргэдийн дунд бухимдал үүсгэж байна. Үнэхээр түгжрэлийг бууруулах гэж байгаа бол оновчтой , үр дүнтэй, бусдын эрх ашгийг зөрчөөгүй арга байх л ёстой. Үүнийг эсэргүүцэж байна. Ер нь цаашдаа автомашингүй хот болгохоор төлөвлөсөн ч юм шиг харагдаж байна. Машин чинь хүний хэрэглээ. Иймд хэрэгцээнд хөндлөнгөөс хяналт тавьж болохгүй. 

Ц.МӨНХ-ҮЖИН: ИРГЭДЭЭ БАЯН, ЯДУУГААР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА

(Сонгинохайрхан дүүргийн иргэн)

-Торгуульгүй жо лооч гэж байхгүй. Гэтэл хотын А,В бүсчлэлд торгуульгүй, татвараа төлсөн маши ныг зорчуулна гэнэ. Тэгэх лээр энэ хэсэгт зорчих автомашин байна уу. Үүний хажуугаар тээврийн хэрэгслийг өнгө үзэмжээр нь ялгахаар бид яах юм. Томчууд нь авлига, хээл хахуулиар баяждаг, ядуу иргэд нь бор зүрхээрээ амьдралаа залгуулдаг. Нийслэлд өдөр бүр таксинд явж амьдралаа залгуулдаг олон хүн бий. Тэр хүмүүс яах юм бэ. 

С.МЯГМАР: САНАЛ АСУУЛГЫГ ЯМАР ХЭЛБЭРЭЭР ХЭЧНЭЭН ХҮНИЙ ДУНД ЯВУУЛСАНЫГ ИЛ ТОД БОЛГО

(Чингэлтэй дүүргийн иргэн)

-Түгжрэлийн ха жуугаар бүх машиныг шалгаж татвар төлсөн, төлөөгүй, торгуультай эсэ хийг нь шалгаж нэвтрүүлнэ гэдэг бол байж болохгүй. Машин бүрийг нэг бүрчлэн ангилна гэдэг бол шударга бус байна. Хотын өнгө үзэмжид нөлөөлөхүйц автомашиныг ту хайн бүсчлэл рүү нэвтрүүлэхгүй бай хыг дэмжинэ. Харин бүх автомашиныг шалгаж торгоно гэдэг бол бо лохгүй асуудал. Томчууд өөрсөд дөө тааруулж ийм зүйл хийх гэж байна уу даа. Торгууль, татвараа төлөөгүй жолооч нар хотын захаар түгжрэлд ороод явж байх уу. Бүсчлэлд хуваах асуудлаар санал асуулга бүтэн сарын турш явуулаад 70 хувь нь дэмжсэн тул энэ зохицуулалт руу шилжиж байна гэж ярь сан. Ямар агуулга бүхий асуул гатай судалгаа хийгээд хэдэн хүн оролцсон болохыг олон нийтийн хэвлэл мэ дээл лийн хэрэгсэлээр тодор хой болгох хэрэгтэй. Тодорхойгүй зүйлд үндэслээд иргэд дэмжсэн гэх нэрээр өөрсдийнхөө санаачилгаар албан шаардлагаар ийм ажил хэрэгжүүлэх хэрэггүй. 

Л.ТӨГССАЙХАН: ХОТЫН ЗАХ ОРЧМЫН ЗАМАА ЯНЗАЛЧИХААД ДАРАА НЬ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНӨӨ БҮСЧЛЭЛД ХУВАА

(Баянзүрх дүүргийн иргэн)

-Хотын зах орчмын замаа янзалчихаад дараа нь замын хө дөлгөөнөө бүсчлэлд хуваа. Ая тайхан зам тавьчихаагүй байж бүсчлэлээр нь хуваана гэдэг утгагүй сонсогдож байна. Анги давхаргын ялгаа гаргаад торгуулиа төлж чаддаг ганган машинтай нь дураар дургиж тааруухан нэг нь хашааны гадна байх уу.

Ямартай ч жолооч нар автомашиныг хөдөлгөөний бүсчлэлээр ангилах тал дээр санал нэгдэхгүй гэдгээ шулуухан, ширүүхэн хэлж байна. Иймд үүнийг са наачилсан хүмүүс шийдвэрээ эргүүлэн нэг харах нь зүй тэй биз. Сургууль, цэцэрлэг орох цаг хаяанд ирж. Гэтэл автозамын хөдөлгөөнд хязгаарлалт хийчихвэл наад зах нь хүүхдүүд сургууль цэцэрлэгээсээ хоцрох тохиолдол гарна. Цаашлаад төр, түмний ажил урагшлах уу. Үүний оронд авто зогсоолынхоо тоог нэмж то дорхой журамтай болгох хэрэгтэй бололтой.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.