Туул голын эрэг орчмын долоон орон сууцны зоорийн давхарт хөрсний ус нэвчиж цахилгааны самбарт ус орох аюулыг яаралтай арга хэмжээ авч ажилласан байна.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул голын эрэг орчмын 62, 64, 58В, Хюмана-24, Хавай таун -56А, Б, Новельс тафн 101, 102 дугаар байруудын зоорийн давхарт хөрсний ус нэвчиж цахилгааны самбарт ус орох аюул үүссэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлалт хийж аюулгүй ажиллагааг хангасан байна.
Дээрх барилгуудын зоорийн давхарт үүссэн хөрсний усыг Улаанбаатар хотын Захирагчийн харьяа Геодези, усны барилга байгууламжийн газрын 6тн ус соруулах машинаар нийтдээ 123 рейсээр 1042тн усыг зайлуулсан бөгөөд Сууц Өмчлөгчдийн холбоодууд бага хүчин чадлын гном насосоор хөрсний усыг шөнийн турш тасралтгүй соруулан зайлуулж ажиллав.