Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтууран гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл хотод “Морьт эргүүл” ажиллаж байна.
Морьт эргүүл ажиллаж эхэлснээр эдгээр явдлыг таслан зогсоож иргэдийн амралт зугаалгаа зөв боловсон, амар тайван өнгөрүүлэх асуудлыг бүрэн шийдэж чадаж байгаа юм.
Туул голын эрэг дагуу Маршалын гүүрнээс Зайсангийн, Зайсангаас Яармагийн, цаашлаад Сонсголонгийн гүүр хүртэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд гэмт хэрэг, зөрчил, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхэд голлон анхаарах юм байна.
Морьт эргүүлийн үүрэг бол автомашинаар хүрэх боломжгүй бүх л газрыг шалгаж, хяналт тавих, гэмт хэрэг, зөрчил, усны аюулаас хүүхэд хөгшид гэлтгүй урьдчилсан сэргийлэх арга хэмжээг 10.00-18.00 цагийн хооронд алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.