СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-30

LIVE: Т.Баярхүү: Удахгүй Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийг шүүхэд шилжүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүүгээс олны анхаарлын төвд байгаа авлигын гэмт хэргүүдийн талаар тодрууллаа.

-МХЕГ-ын албан тушаалтнуудын авлига авч буй бичлэгийг та бүхэн сая дэлгэлээ. Цаашид ийм төрлийн бичлэгүүдийг дахин гаргах уу? Сая дэлгэсэн хүмүүстэй холбоотой бичлэгийг яг хэзээ хийсэн юм бэ?

-АТГ-аас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд маш олон ажил арга хэмжээ авч ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Өчигдөр дэлгэсэн МХЕГ, АТҮТ-ийн дарга нартай холбоотой бичлэгийн талаар хэлэхэд тэдгээр хувь хүмүүс рүү чиглэсэн ажил байгаагүй. Цаг хугацааны хувьд 2017, 2018 оны л бичлэг байгаа. Түүнээс биш хоёр хүний асуудлыг фокуслаагүй л дээ. Ийм хэмжээнд нотолж, баримтжуулж хийсэн ажлыг илт буруушааж, өөрсдийгөө улс төрийн хэргийн золиос болсон гэхгүй байх.

-Жастын Ш.Батхүүгийн хэрэг, УЕП-оор ажиллаж байсан Д.Дорлигжав нарт холбогдох хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж байгаа юм уу?

- Саяны нэр дурдсан хэргүүд, Жастын Ш.Батхүүгийн хэрэгт шалгалт явуулаад шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс буцаасан юм билээ.

-Жастын хэргийг хэзээ шүүхэд шилжүүлсэн юм?

-2-3 сарын өмнө шилжүүлсэн. Одоо шүүхийн шатанд хянагдаж байгаа.

-Сугардаггүй Д.Сугар гэж хүн байсан. Үндсэн хуулийн цэцийн хамгаалалт доор удаан байсан энэ хүнийг шалгах асуудал юу болсон бэ? Одоо шалгаж байгаа юм болов уу?

-Хувь хүний нэр зааж хэлэх мэдээлэл надад байхгүй байна. Тэр хүнийг шалгаж байгаа эсэхийг тодруулаад эргээд хэлж болох байх.

-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор шалгагдаж байсан шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллартай баригдсан гэх мэдээлэл байна. Танай байгууллагаас энэ хүнд хилийг хориг тавиулаагүй байсан юм уу. Яагаад алдчихав?Тэр хүнийг эргүүлж авчрахаар хөөцөлдөж байгаа юу?

-Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хилийн хориотой холбоотой асуудлыг шүүхээс асуух нь дээр байх. Тэр хүнийг авчрах асуудал тавигдсан.

-АНУ руу албан бичгээ хэзээ явуулсан юм?

-Тийм нарийн асуудлыг ярих боломжгүй.

-Нийтийн албан тушаалтнуудын авлига авч буй бичлэгийг дахин цацах уу?

-Бид нэг талаараа олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа боловч нөгөө талаар урьдчилан сэргийлэх ажиллагаа шүү дээ. Цаашид ийм асуудал тавигдана.

-Нэр дурдсан хүмүүс хэдэн удаагийн үйлдлээр авлига авсан бэ?

-Яг хэд гэдгийг би санахгүй байна. Шүүх.мн дээр байгаа. Хилээр гарч орж байгаа хүнс болон бусад түргэн муудах шинж чанартай бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуй нэгжүүдийг хясан боогдуулах замаар авлига авдаг байсан нь шүүхээр тогтоогдсон хүмүүс.

-Тэдгээр албан тушаалтнууд авлигынхаа мөнгийг бусад хүмүүстэй хуваалцдаг байсан уу? МХЕГ-ын тухайн үеийн дарга, удирдлагыг холбогдуулан шалгасан уу?

-Нэг хоёр хүний буруутай үйл ажиллагааг бүх байгууллагад нь нялзааж болохгүй. Шүүхээр шийтгэгдсэн, гэм буруутай хүмүүсийн асуудлыг би ярина.

-Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох хэрэг байхгүй болчихлоо.

-Байхгүй болоогүй, шалгаж байгаа шүү дээ.

-Ийм удаан шалгахаар байгаад хэрэгсэхгүй болох хугацаанд нь тулгалаа шүү дээ?

-Нэг зүйлийг олйгох хэрэгтэй. Энэ хэрэг нь олон улс дамжсан асуудал учраас эрх бүхий байгууллагатай хамтраад мөн гадны хууль сахиулах байгууллагатай хамтраад шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа бараг дууссан удахгүй шүүхэд шилжүүлнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.