СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-30

“Туркиш Эйрлайнз”-ыг дэмжвэл аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломж бүрдэнэ гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ж.Сайхан

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээд УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУ-ын Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн үеэр БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп “Монгол, Турк орон түүх, соёлын өргөн хэлхээ холбоотой. Тухайлбал, “хурал” хэмээх монгол үгийг туркээр “курул” гэдэг. Энэ бол бидний түүхэн угсаа гарал нэгтэйн нэгэн илэрхийлэл юм. Монгол орон, монголчууд туркийн ард түмний сэтгэл зүрхэнд онцгой байртай байсаар ирсэн бөгөөд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байна. Гэхдээ байгаа боломжтойгоо харьцуулах юм бол чамлалттай байна. Тухайлбал, 2018 оны байдлаар хоёр орны худал дааны эргэлт 43 сая ам.доллар байгааг нэмэгдүүлэх, улмаар 100 саяд хүргэх боломжтой” гэсэн байна. Тэрбээр парламент хоорондын хамтын ажиллагаа сайн хөгжиж байгааг онцолж, үүнд парламент дахь найрамдлын бүлгүүд онцгой үүрэгтэй хэмээсэн аж. Мөн 2018 онд Монгол Улсад айлчилсан БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолу-гийн айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн БНТУ-ын ҮИХ-ын дарга М.Шентоп Турк-Монголын хооронд хийж буй шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хөнджээ. Тэрбээр “. Тухайлбал, “. Энэхүү асуудлыг шийдсэнээр Монголын талаас санал болгож байгаа Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолборыг хамтран хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал шийдэгдэж, улмаар газар тариалан, мал аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах боломж бүрдэнэ” гэсэн байна. Түүнчлэн “Туркийн олон улсын хамтын ажиллагаа, зохицуулалтын байгууллага “ТИКА”-гийн шугамаар Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүдийн мөнгөн дүн 40 сая ам долларыг даваад байгаа. Энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Мөн Туркт тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой. Монгол-Туркийн хооронд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрээр зургаан сарын хугацаанд 30 хүртэл хоног визгүй зорчиж байгаа журмыг зургаан сарын хугацаанд 90 хоног болгож сунгах боломжтой” хэмээжээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын ҮИХ-ын дарга М.Шентопын дэвшүүлсэн саналыг хамтран шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь тохиролцоо, бодлогоо нэгтгэх шаардлагатай байгааг онцолсон байна. Агаарын тээврийн хамтын ажиллагааны тухайд, Монголын талаас хоёр талын суудлын тоог нэмэгдүүлж, агаарын тээвэрлэгч тус бүр долоо хоногийн 500 суудал нийлүүлэхээр байгааг 750-1000 хүртэл байхаар нэмэгдүүлэх, агаарын харилцааны хамтын ажиллагааны бусад асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн УИХ ойрын үед Ажлал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргахаар төлөвлөж байгааг дуулгаж, энэ хүрээнд хоёр талын аялал жуулчлал, тэр дундаа түүхэн болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайлбал Орхоны хөндий дэх аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөлд үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлт тависан байна. Мөн хөдөө аж ахуй, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж, Турк Улсад хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн экспортлох, ТЭЗҮ-ийг нь бэлэн болгоод байгаа Дарханы арьс, ширний үйлдвэрлэлийн цогцолборт ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, тусгай мэргэжлийн сургалтад хамруулахад Турк Улстай хамтран ажиллаж, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “ТИКА-гийн шугамаар Монгол Улсад хэрэгжсэн төслүүд чухал ач холбогдолтой байсан. Цаашид ч тус байгууллагын чиглэ лээр олон төсөл, хөтөлбөрийг манай хэрэгцээ, шаардлагад тулгуурлан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг УИХ соёрхон баталсан. Хоёр улсад амьдарч буй монгол, турк иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой уг хэлэлцээрийг БНТУ-ын Үндэсний Их Хурал ойрын хугацаанд соёрхон батлана гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна. Хэлэлцээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Урал-Алтай хэлний бүлэгт хамаарах улсуудын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм бий болгох санаачилгыг дэвшүүлснийг БНТУ-ын ҮИХ-ын дарга Мустафа Шентоп дэмжиж байгаагаа илэрхийлж, “Өөрийн үед ажил хэрэг болгох талаар анхаарлаа хандуулна” гэжээ. 

Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУын ҮИХ-ын дарга М.Шентоп нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр УИХын дарга Г.Занданшатар “Уулзалтаар худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжих, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтсон. Турк, Монгол хоёр улс санаачилж Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлж ажиллахаар тохиролцсон нь манай хоёр орны хэл, соёл, түүх, угсаа гарлын язгуур ойролцоо байдагт тулгуурлаж байгаа юм” гэсэн юм.

Харин БНТУ-ын ҮИХын дарга Мустафа Шентол “Монгол Улсын Их Хурлын даргын дурдсан Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ хэмээн найдаж байгаа. Хоёр улсын харилцаанд эдийн засгийн салбарын харилцаа чухал нөлөөтэй. Турк, Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх гол гарц бол “Туркиш-Эйрлайнс” компанийн өдөр тутмын шууд нислэгүүд байх бөгөөд Туркийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн байгаа. УИХ-ын Г.Занданшатар болон албаны бусад хүмүүстэй ФЕТО террорист байгууллагын талаар мэдээлэл солилцсон. Байр суурь нэг байгаад баяртай байна” гэжээ. Айлчлалын хүрээнд БНТУ-ын ҮИХ-ын дарга Мустафа Шентоп Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд оролцох юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжил тээр хэрэгжүүлж буй төслүүдийн нээлтэд оролцох аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.