БНТУ-ын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалтай холбогдуулан өчигдөр нийслэлийн төвийн зарим замын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарласан билээ.
Үүнд жолооч нар өчигдөр нэлээн бухимдалтай хандсан. Тэгвэл өнөөдөр төвийн зам хаах талаар Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн албанаас тодруулахад "Айлчлалын зочид төлөөлөгчид өнөөдөр өглөө хөдөө явж, орой хүрэлцэн ирэх тул зам хаахгүй" гэдгийг дурдав.
БНТУ-ын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал энэ сарын 31-ныг дуустал үргэлжлэх юм.