Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат өнөө жилийн наадмын хамгийн залуу улсын начин Б.Орхонбаярын улсын начин цолны мялаалга наадам ирэх сарын 11-нд Сэлэнгэ аймгийн цагаан нуур суманд болох аж. Тэрбээр Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунаж барилдан улсын начны болзол хангасан юм. Мөн ирэх ням гарагт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат улсын өсөх идэр начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Бүрэнбаатарын хөдөлмөр алдар тэмдэглэх наадам Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд болох гэнэ.