Таван настай хүү сураггүй алга болжээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Бадын гүүр гэх газарт малчин А-гийн таван настай хүү У энэ сарын 28-ны өдрийн 18.00 цагийн орчимд худгаас гэр рүүгээ харина гэж яваад сураггүй алга болжээ. Энэ талаарх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч хүлээн авч, Засаг даргын Тамгын газрын 14 ажилтан, ар гэрийн дөрвөн хүн, нийт 20 хүн, таван автомашинтайгаар хүүг эрэн хайж байгаа аж.