СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-05

Шөнийн эргүүлүүд 23:00-05:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын судалгаанд тулгуурлан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын тодорхойлсон цэгүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

. Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Х.Эрдэнэтогтох, цагдаагийн дэд ахлагч Н.Даваадулам нар энэ сарын 3-4-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэх хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэнийг илрүүлэн, харьяалах дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас эргүүлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй, түргэн шуурхай очих зорилгоор газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлэн туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Энэхүү програмыг “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд туршаад амжилттай болсон тохиолдолд цаашид эргүүл, хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглах юм.

. Тэд үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойших гурав хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурч, гудамж, замын хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа 11 иргэнийг харьяа дүүргүүдийн эрүүлжүүлэх байранд, 20 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалан ажилласан байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.