СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-07-29

ВИДЕО: Оймсондоо боодол $100 нуусан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсвэл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх хэргийг шалгасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан тушаалтнууд болох Э.Аззаяа,  Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Агвандан нар нь Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох импортлох зөвшөөрөл олгох үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон .

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайханы өрөөнд нэгжлэг хийх үед зүүн хөлний оймсондоо их хэмжээний ам.долларыг нуусан байсныг илрүүлсэн. 

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид хотхоны … тоот орон сууцанд нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг 20 мянган юанийг хураан авсан.

Н.Баярсайханы гэрт нэгжлэх хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, 5.1 сая төгрөг, унтлагийн өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байрлах сэйфнээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, 50.000 юань, албан өрөөнөөс нь 8.600 ам.доллар, 10.8 сая төгрөг нийт 230.8 сая төгрөг, 152.117 ам.доллар, 70 мянган юанийг хураан авчээ. 

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга

Гэвч Э.Аззаяа, Б.Элдэв-Очир нарын холбогдох гэмт хэргийн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.