СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-07-29

Youtube сүлжээнд алдартай Boram охин найман сая ам.долларын үнэтэй тансаг орон сууц худалдан авчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. . Охины эцэг эх нь Boram Family нэртэй компани байгуулж, охиныхоо бизнесийг удирддаг байна.

Саяхан тэдний гэр бүл Сөүл хотын баячуудын дүүрэг болох Ганнамд 9.5 тэрбум воноор таван давхар тансаг сууц худалдан авсан гэнэ. Boram-ын хамгийн алдартай видеог 300 гаруй сая хүн үзсэн байдаг. YouTube-ын сурталчилгаанаас орлого олдогоос гадна тоглоом, хүүхдийн бараа бүтээгдэхүүний компаниудаас үлэмж хэмжээний орлого олдог юм байна.

Өнгөрсөн онд Райан Кажи хэмээх долоон настай хүүгийн RyanToysReview суваг 22 сая ам.долларын орлогоор YouTube сүлжээнд тэргүүлж байв. Хүүхдүүд гол дүрд нь тоглодог сувгууд YouTube сүлжээнд маш олон байдаг. Үүний улмаас YouTube компани сүүлийн үед хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээг авч байгаа. Тухайлбал, хүүхдийн сувгуудыг YouTube Kids дэд сүлжээнд шилжүүлж, хоёрдугаар сараас эхлэн хүүхдийн видео дүрснүүдэд сэтгэгдэл бичихийг хориглосон юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.