СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: АТГ-аас авлига авсан төрийн албан хаагч нарын ноцтой бичлэгийг дэлгэлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

АТГ сар бүр хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр болсон хурлаар төрийн албан хаагчид их хэмжээний бэлэн мөнгийг авлигад авсныг нотлох бичлэгийг олон нийтэд ил болгов.

Бичлэгт Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр,  МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд хийж буй бичлэгийг харуулжээ. Ингэхэд тэдний албан өрөө, гэрээс их хэмжээний бэлэн мөнгө гарчээ.

Сайд асан М.Сономпилийг Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь холбогдуулан 5 жилийн хорих ялаар шийтгэжээ. Мөн Зам тээврийн яамны газрын дарга асан н.Ононд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэхдээ түүний хувийн эзэмшлийн 644 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг улсын өмч болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад илэрсэн зарим баримтыг ҮАБЗ-д танилцуулсан. Үүний дараа нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн гэлээ.

Энэ оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй 283 хэрэг холбогдогчтой 834 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 308 буюу 36.9 хувийг хэрэг бүртгэлийг хэрэгт хаах саналтай 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу прокурарт тус тус шилжүүлсэн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.