СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-29

Орхон аймгийн 290 өрх эко жорлонтой болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан эко ариун цэврийн байгууламжтай аймаг, хот одоогоор алга. Эрдэнэтчүүд энэ байгууламжийн анхдагчид болох зорилт тавьснаар 622.5 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэн, гүйцэтгэгчээр “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ийг шалгаруулжээ. Хөрс болон орчны бохирдлоос ангид байж, ундны усаа хамгаалан, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд томоохон ач холбогдолтой энэ ажлын явцын мэдээллийг ажлын хэсгийнхэн өнөөдөр танилцууллаа.
Судалгааны дүнгээр Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд 17 мянган айл өрх нүхэн жорлонтой гэсэн мэдээлэл бий. Хөрсөнд их хэмжээний бохирдол үүсгэдэг нүхэн жорлонг стандартад нийцүүлэх энэхүү ажилд орон нутгийн төсвөөс 277.5 сая төгрөг, БОАЖ-ын Сайдын зардлаас 250 сая төгрөг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 95 сая төгрөгийн санхүүжилт босгосон байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын 19-ний өдрийн А528 тоот захирамж гарч, “Эко ариун цэврийн байгууламж барих иргэдэд урамшуулал олгох тухай” журам батлагджээ.
. Ингэхдээ Орхон аймгийн харьяат, гэр хороололд байнга оршин суудаг, хашааны зай талбай нь хүрэлцэхүйц, ойрын хугацаанд инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй зэрэг тодорхой шалгуур хангасан айл өрхөөс сонголт хийнэ гэж албаныхан хэллээ. Иргэдийн хүсэлтийг сумдын Засаг даргын Тамгын газарт хүлээн авах бөгөөд энэ сарын 28-аас 14 хоног үргэлжилнэ. Хүсэлт өгөөд хамрагдаж чадаагүй айл өрхийн тухайд ирэх жил хамрагдах боложмтой юм байна.

Эх сурвалж: erdenettoday.mn 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.