СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кремль 1000 жагсагчийг баривчилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Ирэх есдүгээр сард ОХУ-д болох хотын зөвлөлийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчийг бүртгээгүй хассаныг эсэргүүцэн 3500 орчим хүн Москва хотноо өнгөрсөн бямба гарагт жагсчээ. Харин , хотын зөвлөлийн сонгуульд нэрээ бүртгүүлж чадаагүй сөрөг хүчний төлөөлөгч болох Иван Жданов, Любовь Соболь, Дмитрий Гудков, Илья Яшин тэргүүтэй 1000 гаруй хүнийг баривчилсан байна.

Москва хотын сонгуулийн хороо хотын зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн хэд хэдэн бие даагчийг бичиг баримт дутуу бүрдүүлсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан юм. Сонгуульд нэр дэвшихийн тулд тодорхой тооны иргэдийн гарын үсэг цуглуулах ёстой байдаг. Сонгуулийн хороо нийт 233 нэр дэвшигчийг бүртгэж, 57 хүний цуглуулсан гарын үсгийн зарим нь хуурамч гэж үзэн бүртэхээс татгалзжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш ОХУ-ын нийслэлд ирэх есдүгээр сард болох орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийн тоог хязгаарлах шийдвэрийг эсэргүүцэгчдийн жагсаал болж
байгаа юм. Түүнчлэн уг явдалтай холбогдуулан . Энэ сарын 20-ны өнгөрсөн бямба гарагт болсон жагсаалд 20 мянга гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр Навальный ирэх бямба гарагт хотын захиргааны төв байрны өмнө үүнээс ч илүү өргөн хүрээ хамарсан жагсаал хийхийг уриалсан юм.

Навальныйгаас гадна идэвхтэн . Навальныйгийн хувьд сүүлийн хэдэн жилийн турш жилдээ хамгийн багадаа нэг удаа 30 хоног хоригдох шийтгэл амсдаг болоод буй. Тэрбээр өнгөрсөн 2017 оны тав болон аравдугаар сард, 2018 оны нэг болон, тавдугаар сард тус тус 30 хоног хоригдсон.

Мөн тэрбээр 2028 он хүртэл бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулаад байгаа юм. Навальный 2012 оны парламентын сонгуульд “Путингүй Орос орон” хөдөлгөөнийг санаачлан “Гудамжны” гэх тодотголтой сөрөг хүчин бий болгосон юм. Үүнийхээ төлөө Алексей жагсаал цуглаан турхирагч, нийгмийн дайсан бүр сүүлдээ авлигач зэрэг цол, хэргэм хүртэж, олон удаа шоронгийн хаалга татсан. Энэ удаагийн жагсаал эрх баригчдад ихийг ойлгуулсан жагсаал боллоо гэж ажилагчид дүгнэж байна.

Түүнчлэн сонгуулийн хороонд нэрээ бүртгүүлж чадаагүй нэр дэвшигчдийн олонх Путинийг эсэргүүцэгчид байгаа юм. Ер нь ОХУ-ын орон нутгийн сонгууль чимээ шуугиан, элдэв зөрчилгүй болж өнгөрдөг. Харин энэ жилийн хувьд Сонгуулийн ерөнхий хороо хараат бус улстөрчдийг бүртгээгүйг бүдүүлэг хэрэг гэж үзэн эсэргүүцлээ ширүүхэн илэрхийлж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үйл явдлыг “Москвад терроризм дэгдлээ” хэмээн бичиж байна. ОХУ-д жилдээ 3-4 удаа өргөн хүрээ хамарсан жагсаал болж, олон зуун хүн баривчлагддаг ч хэзээ 1000-д хүрч байгаагүй юм.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн тавдугаар сард Хөдөлмөрийн баярын жагсаалд 2.4 сая хүн оролцсоноос 100 гаруй иргэн баривчлагдсан. Энэ удаагийн жагсаал 2011, 2012 онд болсон жагсаалтай эн тэнцэхүйц томоохон жагсаал болсон ч Оросын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар чив чимээгүй байжээ. Тухайлбал, Оросын хамгийн том мэдээллийн агентлаг “РИА Новости” эсэргүүцлийн жагсаал болдог өдөр АНУ-д болж өнгөрсөн үйл явдлын мэдээллийг гол болгон онцолж байжээ.

Түүнчлэн ОХУ-ын хамгийн алдартай телевизийн шоуны хөтлөгч Дмитрий Киселев “News Week” мэдээллийн хөтөлбөртөө энэ талаар дурдаагүй байна. Хэдий Дмитрий Киселевийн хөтөлдөг тойм хөтөлбөр ням гарагт гардаг ч, цаг хугацааны хувьд ням гарагийн орой орон даяар цацагддаг тул жагсаалын талаар мэдээлэх боломжтой байсан аж. Гэвч тэрбээр Украин, ОХУ-ын дотоод асуудлын талаар дэлгэрэнгүй ярьж, нэвтрүүлгийн цагаа өндөрлүүлжээ. Кремлийн удирдагчид жагсаалд оролцож буй иргэдийн эсэргүүцлийг хэр удаан дарж тэсэх бол гэдэг барууныхан төдийгүй олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Гэхдээ нөгөө талаас үнэхээр эсэргүүцэгчдийн хүсч байгаачлан өргөн уудам Орос орныг нэгтгэн зангидсан Путин гэдэг хүн байхгүй болбол эмх замбараагүй байдал газар авч, барууны орнуудын ашиг сонирхлоо илэрхийлэх талбар, АНУ-ын Ойрхи Дорнод шиг болохыг үгүйсгэхгүй юм.

Эх сурвалж:

https://www.aljazeera.com/news/2019/07/hundreds-arrested-moscow-demonstration-free-elections-190727144027573.html

https://www.rt.com/news/465218-moscow-election-protests-arrests/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.