Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байрлах загас, шувуу элбэгтэй, цэнгэг уст Өгий нуур аялагчдын хаясан хур хогонд бохирдож сүйдэхэд ойрхон байгааг LIVE телевизийн сурвалжлах баг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэлээ.
Өгий нуурын зүүн эрэг дагуу аялагчид, жуулчдын хаясан хогийн үүсмэл цэгүүд хэд хэдэн байсны зэрэгцээ нуурын эргийн ногоон дэнжийг 00-ийн цаас, ариун цэврийн хэрэглэлээр цагаан алаг болтол бохирдуулсан байгаа нь харамсалтай.
Үүсмэл хогийн цэгийг шатаасан нь бүр ч их бохирдол бий болгож, тэр нь нуурын эргээс ердөө 12 алхамын зайтай байгаа нь аймшигтай. Архангай аймгийн Өгийнуур сумын ЗДТГ, Архангай аймгийн байгаль орчны газар, БОАЖЯ зэрэг холбогдох төрийн байгууллагууд Өгий нуурыг хамгаалах чиглэлээр дорвитой, үр дүнтэй ажиллах цаг болжээ.