“CU”, “CIRCLE K,” “V Point” зэрэг сүлжээ дэлгүүрийг олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулах, эдгээрийн үйл ажиллагаанд анхаарал хандуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Засаг дарга нарт мэдэгджээ. Дэлхийн хамгийн том конвиненс сүлжээ дэлгүүрийн нэг гэгдэх “Circle K” нь энэ онд 20 гаруй салбараа нээхээр төлөвлөжээ. Харин Өмнөд Солонгосын “CU” гэр бүлийн сүлжээ дэлгүүрийн 10 мянган салбарыг Улаанбаатарт нээх албан ёсны эрхийг “Central Express” компани авсан байна. Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын эдгээр сүлжээ дэлгүүрүүдэд хяналт тавих болсон гэдгийг мэдэгдэж байгаа юм.