Монголын зүймэл даавуун урлалын төв үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд ирэх сарын 1-3-ны өдрүүдэд УИД-ийн хоёрдугаар давхарт Монгол, Турк, Австрали, Япон, Энэтхэг, Америк зэрэг найман орны хамтарсан “Зүймэл даавуун урлалын олон улсын үзэсгэлэн”-г гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнд Турк болон дээрх бусад орны 100 гаруй бүтээлүүд тавигдана.
Уг үзэсгэлэнгийн үеэр Турк, АНУ, Австрали зэрэг орны сайхан сэтгэлт эмэгтэйчүүдийн сэтгэл гарган урласан 150-160 өлгийг хөдөө орон нутгийн шинэ төрсөн нярай хүүхдүүдэд бэлэглэнэ. Үзэсгэлэнгийн үеэр олон улсын сургагч багш нарын сургалт, уулзалт, мастер шоу зэрэг үйл ажиллагаа болох гэнэ.