СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон, Солонгост өсвөр насны хүүхдүүд амиа хорлох нь нэмэгдсээр байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Японд өнгөрсөн онд 568 хүүхэд амиа хорложээ

Япон залуучуудын амиа хорлолтын шалтгаануудын жагсаалтад сургуультай холбоотой асуудал толгой цохиж байна. . Мөн 119 нь эрүүл мэндийн шалтгаанаар, 116 нь гэр бүлийн асуудлаас болж амиа егүүтгэжээ.

Амиа хорлож байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ахлах сургуулийн сурагчид байгаа бөгөөд энэ байдал жилээс жилд өсч байгааг Японы Засгийн газар судалгаагаар тогтоосон байна.

Бусад хүүхдэд дээрэлхүүлж амиа хорлох талаар бодож явсан нэгэн сурагч 2015 онд CNN-д ярилцлага өгөхдөө, " гэж хэлсэн байна.

Өмнөд Солонгосын сурагчдын гуравны нэг нь амиа хорлох тухай боджээ

Өмнөд Солонгост сурагчдын гуравны нэг нь амиа хорлох тухай бодсон байдаг аж. Үүний хамгийн том шалтгаан нь хичээлийн хэт их ачаалал бөгөөд нийт судалгаанд оролцсон сурагчдын 37.2 хувь нь ингэж хариулсан юм. Харин . Эдгээр сурагчдын 28.6 хувь нь амиа хорлох тухай хааяа боддог бол 5.2 хувь нь үргэлж амиа хорлох тухай боддог хэмээн хариулжээ.

Манай улсын сурагчид хүртэл амиа хорлох тухай нухацтай боджээ

.

Сурагчдын дунд явуулсан асуулгаар, сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож байсан гэж хариулсан нь судалгаанд хамрагдагчдын 26.1 хувь, амиа хорлохыг завдаж байсан гэж 10.7 хувь нь хариулсан байдаг.

Аравхан настай хүү, 12-хон настай охин насанд хүрсэн эрүүл хүний толгойд ч багтамгүй аймшигт шийдвэрийг гаргаж байгаа нь зөвхөн тухайн гэр бүлийн биш нийгмийн эмгэнэл юм. .

Эх сурвалж: japantimes.co.jp, koreatimes.co.kr

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.