ОХУ-ын Засгийн газрыг шүүмжлэгч Алексей Навальныйг өргөн хүрээ хамарсан жагсаал хийхийг уриалсан хэргээр 30 хоног хорих шийтгэл оноожээ. Ирэх есдүгээр сард болох орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийн тоог хязгаарлах шийдвэрийг эсэргүүцэгчид сүүлийн хэдэн долоо хоногийн турш ОХУ-ын нийслэлд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалд 20 мянга гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр Навальный ирэх бямба гарагт хотын захиргааны төв байрны өмнө үүнээс ч илүү өргөн хүрээ хамарсан жагсаал хийхийг уриалсан байна. Навальныйгаас гадна идэвхтэн Константин Котов, Александр Арчагов, Олег Степанов нарыг ОХУ-ын Захиргааны хуулийн 20.2-р зүйлийн хоёрдугаар хэсэгт заасны дагуу ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагааны дүрс бичлэгийг фэйсбүүк хуудастаа байршуулсан хэргээр 10 хоног саатуулжээ.