СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Сүхжаргалмаа: Үндсэн хуулийг өөрчлөхөд ард түмэн нэгдээгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ч.ҮЛ-ОЛДОХ

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Иргэний хөдөлгөөний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаатай ярилцлаа.

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна. Өөрчлөх нь зөв, буруу гэдгээс эхлээд маргаан их бий. Та ямар саналтай байгаа вэ?

-1992 оны Шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш бараг 30 жил болж байна. Өнөөдөр улсынхаа байдлыг үзэхэд,Үндсэн хуулиа эргэж харах, өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Хэлэлцүүлэг хийхдээ сэдэвчилсэн маягаар, таван өдөр өөрчлөлтийн асуудал ярина гээд уржигдар гүйцэтгэх засаглалын тухай, өчигдөр УИХ-ын талаар,өнөөдөр шүүх тогтолцоо гээд ярьж байна. Миний хувьд энэ асуудлыг ерөнхийд нь дүгнэж хэлмээр байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн маань онцгой гайхамшигтай, бахархалтай үлэмжийн чанар нь нийгмийн гэрээ шүү дээ. Нийт ард түмний хүсэл зориг, мөрөөдөл тэмүүлэл, эв нэгдлийг харуулсан эрхзүйн баримт бичиг юм.. Тэрэн дээр бүгд санаа нэгдсэн байх ёстой. Гэтэл энэ нөхцөл бүрдээгүй, болоогүй байна гэж үзэж байна.

-Үйл явцын тухайд ийм байна, тэгвэл агуулгыг нь та юу гэж дүгнэж байна?

-. Түүнд олон эрхзүйч, экспертүүд оролцсон. Тэд тухайн үед одоо яригдаж байгаа нэмэлт, өөрчлөлтүүдийг заавал Үндсэн хуулийг хөндөхгүйгээр хийж болно гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, энэ бол тулгамдсан асуудал биш, бусад хуулиа засаад явчихвал энэ хийхи гээд байгаа өөрчлөлтүүдийг хийчихэж болно. Нөгөө талаас шийдлээ олоогүй асуудал байна, өнөөгийн байдлаар.

-Тухайлбал?

УИХ-ын 62 гишүүн саналаа өгсөн байна. Иргэдээс маш олон санал ирж. Ерөнхийлөгч өөр байр суурьтай, өөр саналууд оруулж ирж байна. Ерөнхий сайд ч энэ талаар өөрийн байр суурийг хэлж байсан. Хоёр танхимтай парламент байвал яасан юм бэ гэж. Тэгэхээр шийдлээ олоогүй байна. ийм байдалтай, өөрөөр хэлбэл ард түмэн нийгэмд байдаг бүх хүчин нэгдмэл байр суурь дээр очоогүй байна. Нэгдмэл байр суурь дээр очсоны дараа л нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж баталж болно. Одоогоос хоёр жилийн дараа байна уу, гурван жилийн дараа байна уу, нийтээрээ нэгдэж суугаад энэ асуудлаа ярьж, тохирвол яасан юм бэ. Өнөөдрийн хувьд жинхэнэ тулгамдсан асуудал бол Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль байна. Энэ хуулиудаа сайн болгож байж дараагийн сайн, ёс суртахуунлаг, өнөөдрийнхөөс арай илүү УИХ Үндсэн хуулийг батлах ёстой. Би ийм ойлголттой, ийм итгэл үнэмшилтэй байгаа.

-Үндсэн хууль дахь зайлшгүй засах зүйлүүдийг та юу гэж харж байна?

-Засах зүйлүүд бий. Гэхдээ эхлээд үзэл баримтлалаа тодорхойлох хэрэгтэй. Бид ямар улс болох гээд байгаа юм бэ, ямар нийгэм болох вэ. Манайд Ерөнхийлөгч хэрэгтэй юу. Үүнийг бодож ярьсан зүйл байна уу.

-76, 108 гэдэг тооны тухайд ?

-УИХ-ын гишүүдийн тоо 76 хэвээрээ байя гэж байна. 108 гэсэн санал орж ирлээ. Яагаад ийм байх ёстой юм бэ. Энэ шинжлэх ухааны үндслэлтэй юм уу. Шинжлэх ухааны үндэслэлтэй бол хүн төрөлхтний туршлагыг дүгнэсэн томъёо байна уу. Хүн амын куб язгуур гээд үзвэл 140 гаруй хүн байх ёстой. Тэгвэл парламент ард түмнээ ч төлөөлнө, олон ургальч байдлыг ч бий болгоно. Тэгээд хяналтаа л илүү тавьж чадна. Хуйвалдах эрсдэл ч багасна. Бид ерөнхийдөө элитист засаглалтай болох гэж байна уу, эв нэгдлийн засаглалтай болох гэж байна уу. Тоталитар замаар явбал хоёрхон намтай, ард түмэн юу ч мэдэхгүй. Элит цөөнх л энэ улсыг авч явна. Норвегийн жишээг харвал, парламентдаа есөн намтай болоод байна. Тэр намууд нь бүгд эв нэгдэл, эв санаагаар улс орноо авч явдаг. Алийг нь бид хэрэглэх гээд байна. Энэ асуудлыг манайхан огт яриагүй. Улс төрийн намууд үүнийг хүсээд байгаа юм. Эхлээд үүнийгээ тогтоё, эхлээд өнгөрсөн туулсан замаа дүгнэе. Үр дүнг тодорхойлъё гэж байна. Гэтэл манайд хүрсэн үр дүн гэхэд хэцүү. Үр дагавар, уршиг бол байна. Иймээс энэ бүхнээ эхлээд дүгнэх хэрэгтэй. Тэгээд бүгд саналаа нэгтгээд нийтийн нэгэн хүчийг нийлүүлье гэдэг шиг Үндсэн хуулиа шинэчилье гэсэн санаа энд бий.

2018 оны арваннэгдүгээр сард эрх баригч намын дарга өөрчлөлт хийнэ, цэвэрлэгээ хийнэ, реформ хийнэ гэдэхд бид дэмжиж орсон. Тэр уулзалтаар бид яг энэ байр суурийг хэлсэн. Өнөөдөр намын болон сонгуулийн тухай хуулиа өөрчилье. Дараагийн парламентаа бий болгоё. Тэгээд Үндсэн хуулиа ярья. Ийм л саналтай байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.