СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ойн хээрийн түймрийг унтраах явцад галд өртсөн залуу ард түмнээсээ тусламж хүсэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

. Тухайн үед түймрийн салхи эргэн галтай газраар 100 метр өнхөрсний дараа туршлагатай аврагч тул шүгэлдэн аврагдсан байна.

Э.Үнэнбат залуу Орхон аймгийн онцгой байдлын газарт 19 жил ажилласан бөгөөд эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Түлэгдэлтийн дөрөвдүгээр зэрэгтэй хоёр гарын нэгдүгээр үе ямар ч мэдээгүй болсон.

. Эмчилгээний зардалд одоогийн байдлаар есөн сая төгрөг зарцуулаад байгаа гэнэ.

Э.Үнэнбатын эхнэр А.Мөнгөнцэцэг эмчилгээний зардал олохын тулд энэ сарын 1-нд Ерөнхий сайдад өргөдөл гаргасан ч судалж байна гэх хариуг хэлдэг байна. Тэрбээр монголын томоохон 10 гаруй компанид хандсан ч манайх тусламжийн үйл ажиллагаа явуулдаггүй тул туслах боломжгүй гэх хариуг хэлжээ. Иймээс эхнэр А.Мөнгөнцэцэг хэнд, хаана хандаж тусламж ирэхээ мэдэхгүй тул ард түмнээсээ тусламж хүсэж буйгаа илэрхийлэв. ". Одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж арьс нөхөх хагалгаа хийсэн. Эмнэлгийн зүгээс гарыг тайрна гэсэн. Харин солонгосын эмнэлэг нөхрийн маань гарыг эмчлэх боломжтой гэсэн ч төлбөр нь дор хаяж 250 сая төгрөг болохоор байгаа. Энэ ар гэрийг тэжээдэг эцэг, нөхрийнхөө гарыг тайруулмааргүй байна. Бүрэн эдгэрэх боломжтой гэсэн тул солонгос руу эмчилгээнд явах хүсэл байв ч мөнгө төгрөггүй тул ард түмнээсээ хандивын тусламж хүсэж байна" хэмээн Э.Үнэнбатын эхнэр дурдлаа.

Хандивын данс Э.Үнэнбат 5094504536

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.