Тагнуулын байгууллагаас тусгай ажиллагаа явуулж энэ сарын 2-нд гурван иргэнийг баривчилсан. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих арга хэмжээ авах санал хүргүүлсэн байна. Саналыг шүүх хүлээн авч гурван иргэнийг нэг сар хорих шийдвэр гаргасан байна.