Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын гуравдугаар зуухны их засварын ажил ид явагдаж угсралтын ажил хийгдэж байгаа аж
Дулааны цахилгаан станц нь жилийн турш тасралтгүй үйл ажиллагаатай учир жилд нэг удаа техник тоног төхөөрөмжийг бүрэн зогсоож засвар үйлчилгээ хийдэг.
Ингэхийн тулд диспетчерын үндэсний төвтэй харилцан тохирдог. Их зогсолтын ажлыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хийхээр бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ.
Их зогсолтоор уурын хаалтууд, шугам хоолой, худаг зэрэгт засвар үйлчилгээ хийхээс гадна тоног төхөөрөмжийн их цэвэрлэгээний ажлыг энэ үеэр хийнэ гэж Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ хэллээ.