СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-07-26

Дэлхийн банк болон ОУВС-гийн дэлхийн улс орнуудад олгосноос хоёр дахин их зээлийг БНХАУ олгожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

гэсэн албан бус судалгаа байна. Таван их наяд ам.доллар гэдэг бол Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн дэлхийн улс орнуудад олгосон нийт зээлийн нийлбэрээс бараг хоёр дахин их гэсэн үг юм. Ерөнхийдөө БНХАУ-ыг дэлхийн хамгийн том зээлдүүлэгч гэж хэлж болно. Гэхдээ Хятадыг хөрөнгө оруулалтаараа дамжуулан хэчнээн тэрбумыг дэлхийн улс орнууд руу урсгаж байгааг нарийн тооцоолох боломжгүй гэдгийг судлаачид онцолж байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн судлаач Себастьян Хорн, Харвардын судлаач Кармен Рейнхарт нар Хятадын хөрөнгө оруулалтын талаар хийсэн судалгааныхаа талаар “Археологийн нэгэн шинэ төрөл зүйл хайж байгаа мэт” гэдгийг онцлоод өнгөрсөн 2017 оны байдлаар Хятадаас зээл авсан дэлхийн 152 орон байгаа гэдгийг онцолжээ. аж. Түүнчлэн Иран, Венесуэль, Куба, Украин, Эквадор, Бангладеш Зимбабвегийн Хятадаас авсан зээлийн хэмжээ тодорхой бус байдаг бөгөөд үүнээс үүдэж шинжээчид Хятадад төлөх өрийн хэмжээ нь ДНБ-ийнх нь нэлээд хувийг эзэлж байж магадгүй гэх таамаглалыг дэвшүүлж байна. БНХАУ дэлхийн улс орнуудад олгож буй зээлээ Хөгжлийн болон Экспорт-импортын банкаараа дамжуулан олгодог. 

Экспорт-импортын банкны өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тайланд дурдсанаар, . 2006-2010 онд Хятадын хувьд хөрөнгө оруулалтын алтан үе нь байсан бөгөөд энэ үед тус улс Африк, Номхон далайн орнууд төдийгүй дэлхийн олон оронд хөрөнгө оруулж эхэлсэн юм. БНХАУ-ын дэлхийн улс орнуудад олгож буй хөрөнгө оруулалт дийлэнхдээ 5-10 жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл байдаг.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд БНХАУ Номхон далайн орнуудад оруулах хөрөнгө оруулалтаа эрчимтэйгээр нэмэх болсон. Номхон далайн 14 арал улсын зургаа нь Олон улсын валютын сангаас гаргасан өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй орны жагсаалтад багтаж байгаа юм. Түүнчлэн . Хэдийгээр шинжээчид Хятадын хөрөнгө оруулалтыг эдийн засгийн урхи хэмээн дэлхийн улс орнуудад анхааруулдагч олон орон Бээжингийн хөрөнгө оруулалтыг таатайгаар хүлээн авдаг.

Шри Ланк улс 2017 онд нэг тэрбум ам.долларын өрийн төлбөртөө улсынхаа томоохон усан боомтын нэг болох Хамбантота боомтыг БНХАУ-ын төрийн өмчит компаниудад алдсан билээ. Африк тив дэх АНУ-ын цэргийн бааз байрладаг Жибути Улс ч мөн адил өөрийн стратегийн өндөр ач холбогдол бүхий боомтуудын нэгийг Хятадад алдах болоод байгаад тухайн тив дэх цэргийн болон эдийн засгийн ашиг сонирхлоо алдахад хүрээд буй АНУ ихэд эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн жил “Center for Global Development” судалгааны байгууллагаас “Бүс ба Зам” санаачилгын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтаад буй  гэж үзсэн билээ.

Манай улсын Хятадад төлөх өр Засгийн газрын өр 746 мянга, богино хугацаат зээл 64 мянга, бондын өрийн бичиг 149.8 мянга, хөрөнгө оруулагчийн зээл 354.9 мянга, урт хугацаат зээл 202 мянга,бусад салбарын зээл богино хугацаат 33.8 мянга, урт хугацаат өр 52 мянган ам.доллараар хэмжигдэж байна.

Тэгвэл дээр дурдсан найман орноос Шри Ланк, Пакистан, Монтенегро, Мальдив, Жибути гэсэн таван улс аль хэдийнэ БНХАУ-ын өрийн дарамтанд унасан гэдгийг ажиглагчид онцолж байна. Шри Ланкийн хувьд 2010 онд Хятадаас 1.5 тэрбум ам.долларын зээл авсан бол Пакистан Хятадад төлөх өр хэдийнэ зургаан тэрбум ам.доллар давжээ. Харин Монтенегрогийн хувьд хурдны замгүй цорын ганц Европын орон байсан бөгөөд БНХАУ тус улсад хурдны зам тавихад зориулан 950 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгосон. Түүнчлэн тус улс Олон улсын валютын сангаас 1.2 тэрбум ам.долларын зээл авчихсан байсан юм. Мальдивын нийт өрийн хэмжээ тус улсын ДНБ-ий бараг 100 хувьтай тэнцэж байгаа юм. Жибутигийн хувьд БНХАУ-аас авсан зээл нь ДНБ-ийх нь 80 хувиас давж, үүнийгээ төлж чадахгүй болсны улмаас улсынхаа нутаг дэвсгэртээ Хятадын цэргийн баазыг байгуулах болсон билээ.

ХЯТАДАД ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ АФРИКИЙН ТАВАН ОРОН

1.Ангола-Хятадад хамгийн их өртэй Африкийн орнуудын жагсаалтыг Ангола тэргүүлж байна. Тус улс БНХАУ-д 4.2 их наяд шиллингийн өртэй байна.

2.Этиопи-1.3 их наяд шиллинг

3.Кени-980 тэрбум шиллинг

4.Конго-780 тэрбум шиллинг

5.Судан-649 тэрбум шиллинг

Эх сурвалж:

https://bigthink.com/politics-current-affairs/china-loans?rebelltitem=1#rebelltitem1

https://www.africanexponent. com/post/9183-here-are-the-top-tencountries-in-africa-bearing-the-largest-chinese-debt

https://www.inkstonenews.com/ politics/study-challenges-accusations-chinas-debt-trap-diplomacy/article/3008398

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.