“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхэлсэн. Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулах юм. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлнэ гэхгүйгээр гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсны үр дүнд бүртгүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь цахим бүртгэлд ирэх наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой аж. Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд долдугаар сарын 24-ний байдлаар 6900 хүн амжилттай бүртгүүлээд байсан бол өчигдөр бүртгүүлсэн хүний тоо мянгаар нэмэгдэж, өссөн гэнэ.