СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-25

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 30-нд АНУ-д айлчлал хийхээр төлөвлөсөн байна.

Айлчлал нийт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр  Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийхээр болжээ.

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр  Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм.

Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж байгаагаа илэрхийлж байсан удаатай.

Үүний зэрэгцээ, , "АНУ-Монгол Улсын ирээдүйн харилцаа" сэдвээр илтгэл тавих ажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.