СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайваний тагнуулчдын талаарх мэдээллийг ТЕГ-т аль улсаас өгсөн бэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Баянзүрх дүүргийн шүүхээс энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар Тайваний тагнуулч Ван Чен Хун болон түүнд төрийн нууцад хамаарах мэдээлэл дамжуулдаг байсан Монгол Улсын иргэн Д.Амгалан, А.Мөнхжаран нарт 13 жил 3 сар хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан талаар ТЕГ-аас мэдээллээ.

“...Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг...” иймд гадаадын тагнуулуудаас хамтарч ажиллах санал тавьсан тохиолдолд сайн дураараа ТЕГ-т мэдэгдэж, учирч болох эрсдэлээс гарах боломжтой хэмээн тус мэдээлэлдээ дурдсан байв.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 02-ны өдөр ТЕГ-ын ажилтнууд баруун дөрвөн замд байрлах Голомт хотхоны С блокод 11.00-13.30 цагийн хооронд гүйцэтгэх ажиллагаа явуулж, цэнхэр өнгийн хуванцар саванд хийсэн дөрвөн хайрцагтай бичиг баримтыг хураан авч, гурван этгээдийг саатуулсан нь Д.Амгалан, А.Мөнхжаргал, Ван Чен Хун нар байсан аж.

Уг гүйцэтгэх ажиллагааны дараа ТЕГ-ын нэг ажилтан нь тэнд цугласан сэтгүүлчдэд Өглөө 11.00 цагаас хойш гүйцэтгэх ажиллагаа явууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас аваарай” гэж хэлээд явсан байдаг юм.

Гэхдээ

Тухайлбал, Улсын нууцтай холбоотой мэдээллийг Тайванийн талд дамжуулсан гэх хэргээр УИХ-ын гишүүний туслах З.Пагмажав баривчлагдан яллагдсаныг энд дурдаж болно. Харин Тайваний тагнуулчдын талаарх мэдээллийг Монголын тагнуулын байгууллагад мэдээллэж, хамтран ажилладаг улс нь тодорхойгүй байна.  

Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр гэх таамаг мэдээлэл байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.