Х.Өлзийбаяр
ОХУ-ын Төрийн Думын спикер Вячаслав Володин Гүржийн Ерөнхийлөгч Салом Зурабишвилиг оросын эсрэг үг хэлснийхээ төлөө уучлал гуйхыг шаардаад “Хэрвээ олон нийтийн хэрэгслээр дайрсан бол, мөн л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариулах хэрэгтэй” гэж Володин “Россия 24” телевизээр ярьжээ.
Түүнийхээр бол сүүлийн үед Гүрж орос улс, оросуудыг байнга гутаан доромжлох болсон гэнэ. Гүржийн ерөнхийлөгч Орос бол түрэмгийлэгч, гүржийн газар нутгийг булаан эзлэгч гэж хэлснийхээ төлөө ОХУ-ын ард иргэдийн өмнө уучлал гуйх ёстой гэсэн байна. Володин бас “Оросоос юу ч аваагүй юм шиг, улс орны харилцааг ингэж хэлж болохгүй шүү дээ” гээд Гүржид жуулчлагдынхаа тоогоор Орос гуравт ордог гэдгийг онцолсон байна. Оросын холбооноы зөвлөлийн Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачев үүний өмнө бас Гүржид сүүлийн үед болж байгаа үйл явдал Москва Тбилисийн харилцааг “бүр тэгтэй тэнцүү” болгож байна гэсэн юм.
Энэ үест Москвад Гүржийн эсрэг хориг тавих, ялангуяа дарсны бүтээгдэхүүн авахаа зогсоох тухай яригдаж байгаа юм. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Гүржийн ард түмнийг хүндэтгээд эдийн засгийн хязгаарлалт авч хэрэгжүүлэхгүй байхыг хичээж байна гээд хоёр орны харилцааг хэвийн болгохыг Орос хүсч байна гэсэн юм.