СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-07-26

Триатлоны УАШТ өнөөдөр Өгийнуурт эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Тэсвэр хатуужлын спорт-Триатлоны Улсын Аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш (2019 оны долдугаар сарын 26-27-ны баасан, бямба гараг) Архангай аймгийн Өгийнуурт болно. Тэмцээнийг Монголын Триатлоны холбооноос зохион байгуулж явуулах бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “UBB” компани, хамтрагчаар БСШУСЯ, БТСГ тус тус оролцох юм.

Тэмцээнийг ОУТрХ-ны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) спринт зайд явуулж, элит, өсвөр үе, сонирхогчдын Age group эрэгтэй, эмэгтэй төрлөөр, мөн багийн холимог буухиа, сонирхогчдын Try-Tri уралдаан (эрэгтэй, эмэгтэй) гэсэн төрлөөр явуулна.

Тэмцээний зай: Элит, өсвөр үе U19 : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх 

Сонирхогчдын Age group : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх (20-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас) 

Өсвөр үе U15 : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх 

Сонирхогчдын Try-Tri : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх ажээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.