СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх бол НИТХ-ын төлөөлөгчдийн тоог ч нэмэх ёстой гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. Үндсэн хуулийн дөрвөн бүлэгт өөрчлөлт оруулж байгаагаас тус хэлэлцүүлгээр IV бүлэгт оруулж буй нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудалд илүү анхаарч хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нутгийн удирдлагын тогтол цоог боловсронгуй болгох асуудал нь нийслэлийн төр захиргааны байгууллагуудад чухал. Тиймээс бид тодорхой саналууд гарган УИХ-аас гарсан ажлын хэсэгт хүргүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Мөн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ямар зарчмаар сонгогдож, ямар статустай ажиллах хийгээд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг баталгаажуулах, сонгох томилохтой холбоотой асуудлыг бид сайн ярилцах ёстой. Хэдийгээр Үндсэн хуульд “Нийслэл бол эдийн засаг, нийгмийн тусгай цогцолбор мөн” гэсэн заалт үндсэн хуульд байдаг ч эдийн засаг, эрх зүй талаасаа дутмаг, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Тиймээс оновчтой саналуудыг УИХ-д хүргүүлэх хэрэгтэй. Дүүргийн төлөөлөгчдөөс нийслэлийн төлөөлөгчдийг бүрдүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал анхнаасаа буруу байсан. УИХ-д өргөн барихын өмнө ард түмнээр хэлэлцүүлэх ёстой байтал хэлэлцүүлээгүй. Зөвлөлдөх уулзалт танилцуулаад түүнийгээ иргэдээр хэлэлцүүлсэн гээд байгаа нь учир дутагдалтай. Түүнчлэн Ерөнхийлөгч ч бас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө анхнаасаа буруу өргөн барьсан. Хотуудын хилийн цэсийг өөрчлөх асуудлыг өмнө нь тухайн шатны ИТХ-ын саналыг үндэслэн УИХ хэлэлцэж шийдвэрлэдэг байсныг Засгийн газрын саналыг үндэслэхээр оруулж өгсөн нь дэвшил болжээ” гэв.

Тэгвэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “Сум, дүүрэг, хороод гээд орон нутаг хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан болж байгаа гээд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулиа нэгэнт л өөрчилж байгаа учраас бүсчилсэн хөгжлийн бодлогыг нарийн тусгаж өгөх нь зүйтэй. Түүнчлэн, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохоор тусгасан хэрнээ нийслэлийн ” гэсэн санал хэллээ. Ингээд хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн УИХ-аас гаргасан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтсон юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.