Х.Өлзийбаяр
Холливудын нэрт жүжигчин Киану Ривз тун эелдэг зан гаргаснаараа дахиад шүтэн бишрэгчдээ гайхшруулан интернетийн од болоод авлаа. Түүний тоглож байгаа “Билл, Тед хоёр” гэдэг киноны зургийн талбайн ойролцоо жүжигчний шүтэн бишрэгч Стейси Хант гэгч 16 настай хүүтэйгээ очоод “Та бол гайхалтай” гэсэн бичээс бүхий самбар барин зогсч байж.
Ривз машинаасаа бууж ирээд энэ самбар дээр юм бичиж болох уу гэж бүсгүйгээс асуусан байна. Хантыг зөвшөөрөхөд Ривз “Стейси чи бүр илүү гайхалтай” гэж бичжээ. Дараа нь жүжигчин Ривз бүсгүйтэй, түүний хүүтэй хэсэг ярилцаж хэд хэдэн зураг татуулаад амжсан байна.