СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Х.Цогтбаатар: Үлэг гүрвэлийг бүлээн цустай байсныг нотолсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Үлэг гүрвэлийн судалгаа анх 1840-өөд онд Англи улсад бий болоод дараа нь Умарт Америк руу шилжсэн. Үлэг гүрвэлийн судалгаагаар АНУ, БНХАУ, Монгол Улс тэргүүлсэн хэвээр байна. Үлэг гүрвэлийн судалгаагаар тэргүүлж байгаа гурван орны нэгд бол Монгол Улс ордог болсон. АНУ, БНХАУ-д тэргүүн эгнээнд багтсан хэвээрээ байгаа. .

Азийн томоохон орнууд үлэг гүрвэл судлалд анхаарал хандуулж байгаа учраас Үлэг гүрвэл судлалын байгууллага байх хэрэгтэй гэж үзэн 2012 онд Азийн динозаврын холбоог байгуулжээ. Уг холбоо нь хоёр жил тутамд хуралдаж, дээрх хугацаанд үлэг гүрвэлийн шинэ мэдээлэл мэдлэг түүнд тулгуурласан эрдэм шинжилгээ судалгааны ажлуудын үр дүнг хэлэлцдэг. Тэгвэл .

Үлэг гүрвэл өндөг дардаг байсныг тогтоосон

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар “Сүүлийн жилүүдэд үлэг гүрвэлийн судалгаа өөр үе шат руу орж байгаа. Өмнө нь аварга том биетэй үлэг гүрвэлийг ард иргэд сонирхдог байсан бол. Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгээрээ дэлхийд танигдсан манай улсын хувьд судалгаагаа дэлхийд нээлттэй байлгаж байж, судлаачид төдийгүй жуулчдыг татах боломжтой.

-Энэ удаагийн хурлаар нэгэн төрөл зүйлийн үлэг гүрвэлийг онцолсон байсан. Энэ талаараа тайлбарлахгүй юу?

-Хувьсал хөгжлийн дээд шатны амьтан өндгөө дардаг. . Тэр олдворыг олсноор бид шинжлэх ухаанд шинээр үлэг гүрвэл бүлээн цустай амьтан байсан гэдгийг нотолсон.

Тэмээн хяруул, холимог идэшт бүлгийн олон төрөл зүйл нэг дор хадгалагдсан олдвор дэлхийд дөрөвхөн байдаг

Энэхүү олон улсын хуралд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор н.Чинзориг өөрийн хийсэн судалгаагаа танилцуулав.

-1902 онд Умард Америкт анхны бүлэгт хамаарагдах төрөл зүйлийн Тэмээн хяруул, холимог идэшт үлэг гүрвэл олдож байсан. Энэ бүлэгт хамаарагдах үлэг гүрвэл манай улсаас ч мөн олддог. Миний судалгааны гол онцлог бол .

Онцлоод хэлэхэд долоон янзын хэв шинжийг ялгасан. Тухайлбал, нэгнийх нь сарвууны хумс махир байхад нөгөө төрөл зүйлийн үлэг гүрвэлийн сарвууны хумс шулуун байсан. Махир хумстай үлэг гүрвэлийн хувьд тухайн үед томоохон идэш тэжээлээ гол нуураас өлгөж авч идэх жишээний. Нөгөө махир биш шулуун хумстай нь идэш тэжээлээ зүгээр хөдөлгөдөг байсан нь амьдралын өөр өөр хэв шинжийг харуулж байгаа юм.

Түүнчлэн 95 сая жилийн өмнө нь амьдарч байсан нэг бүлгийн олон төрөл зүйл нэг дор хадгалагдаж үлдсэн ховор олдвор Монголоос олдож, зан үйл болон бусад төрлийн судалгааг анхлан хийж байгаа.

. Нэг нь Канад, хоёр нь БНХАУ, нэг нь Франц миний судалгаа хийж байгаа олдвор маань Монголоос анх удаагаа олдсон олдвор.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.