СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-23

О.Дөлгөөний ээж: Хүүгийн минь биe яаж ч мэдэх эгзэгтэй үeдээ байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн гэх залуу өдгөө АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын нэгэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй байгаа.

.

Хоёр ч удаа эмнэлгийн зүгээс хүүтэй нь салах ёс хийлгэсэн ч хүүгийн зүрх нь цохилсоор байгаа талаар О.Дөлгөөний ээж түүнд хандив цуглуулах гэж нээсэн албан ёсны хаягт бичжээ.

Тэрбээр, “Сайн байцгаана уу.Намайг Нямсүрэн гэдэг би Дөлгөөний ээж нь байна. Би одоо АНУ-ын Сан-Франциско хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хүлээлгийн өрөөнөөс бичиж сууна. Энд бид хүүгээ ээлжлэн сахиж байна. Эмч нар миний хүүгийн биeийн байдлыг маш хүнд гэж байгаа ба сэхээний тасгийн хамгийн удаан эмчлүүлж байгаа өвчтөн нь. Ухаан ороогүй байгаа ба салхин цэцгийн улмаас гэмтсэн эрхтнүүд нь ажиллахгүй байгаа тул бөөрний, уушгины,амьсгалын аппаратад холбогдсон байгаа.

Энэ оны зургаадугаар сарын 27-нд аав, ээж, эгчийгээ ирсний дараа хэд хоног толгойгоо дохих, нүдээ нээх аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад долдугаар сарын 10-нд гэнэт муудаж өнөөдрийг хүртэл ухаан орохгүй байна.

Биe нь муудсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр удаа эмч нар дуудан одоо найдваргүй боллоо гэж хүүтэй минь сүүлчийн удаа уулзуулж байсан ч . Эмч нар бага зэрэг эeрэг үр дүн байгаа ч салхин цэцэг дотор эрхтнүүдийг маш их гэмтээсэн ямар нэг мэс ажилбар хийх хэмжээнд биe нь очоогүй гэж байгаа.

. Ямар нэг зураг бичлэг хийхгүй байхыг эмнэлгийн зүгээс анхааруулсан. Хүүгийн минь биe яаж ч мэдэх эгзэгтэй үeдээ байна. Нэг эeрэг үзүүлэлт гарч ирээд гэнэт муудаж биднийгээ сандаргаж байна. Уг нь би өдөр бүр биeийн байдлын талаар мэдээлж байхыг хүсэвч биeийнх нь тогтворгүй байдлаас болоод мэдээлэл өгч чадахгүй байгаад уучлаарай.

Өөрийн хүү, охин, ах эгч дүү найз нь өвдөж шаналж байгаа мэт бидний зовлонг ойлгон сэтгэл санаа хандиваар тусалж байгаа сайхан сэтгэлт монгол ахан дүүс та нартаа маш их баярлаж талархаж байна.

Та наргүйгээр манай гэр бүл яах байсан юм бүү мэд. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Миний Монголын ард түмний ээж аав нарт бидэнд тохиолдсон зүйл бүү тохиолдоосой гэж залбирч байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.