СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-07-23

LIVE: "Ремикон" ХХК-ийн жолооч бусдын амь нас, эд хөрөнгийг ноцтой эрсдэлд оруулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 ХУД-ийн нутаг дэвсгэр, нисэхийн замаар өнөөдөр бетон зуурмагийн "Ремикон" ХХК-ийн н.Тулгачулуун гэх жолооч хүнд даацын автомашинтайгаа 83 км/цагийн хурдтай давхиж, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосныг бид бүхэн дамжуулан хүргэж байна.

Бетон зуурмагийн машинууд энэ мэтчилэн асар өндөр хурдтайгаар давхилдаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах явдал хэд хэдэн удаа гарч байсан тул Тээврийн цагдаагийн албанаас энэхүү үйлдэлтэй бодитойгоор тэмцэхийг уриалж, бас шаардаж байна.

Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй ажил гэж хаана ч байдаггүй. Харин хөдөлгөөний идэвхжил ихтэй өдрийн цагаар хүнд даацын машинтайгаа ийнхүү давхиж байгаа жолооч нартайгаа хатуу хариуцлага тооцож, хяналтаа сайтар тавьж ажиллахыг хүнд даацын машинаар үйлчилгээ үзүүлдэг компаниудад уриалж байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.