СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-07-23

Дасгал хөдөлгөөн, ууланд алхах нь хүнийг аз жаргалтай болгодог

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Хүслэн

Дасгал, хөдөлгөөн, ялангуяа ууланд алхах нь эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд их тустай. Тэгээд ч зогсохгүй дасгал хөдөлгөөн хүнийг мөнгөнөөс илүү аз жаргалтай байлгадгийг Оксфорд, Йелийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа харуулжээ. Судалгаанд эрдэмтэд 1.2 сая хүнийг хамруулжээ.

. Судалгаагаар долоо хоногт 3-5 удаа 30-60 минутаар дасгал хийх хамгийн тохиромжтой бөгөөд дасгал хийх тусам хүний оюун бодол илүү гэгээлэг, эерэг болдог байна. Тэр дундаа багийн спорт хүний эерэг бодлуудыг өдөөдөг аж.

Ууланд алхах нь танд маш тустай. Танд ууланд заавал алхах таван шалтгааныг хүргэж байна.

1. Эрүүл мэндэд тустай. Ууланд алхсанаар та эрүүл чийрэг биетэй болно, илүүдэл жин хасагдана, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ, цусны даралт өгсөх нь багасна, хөгшрөлт удааширна. Утаанаас зугтаж уушгиа цэвэрлэнэ. Мөн стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартана. Ууланд байнга явдаг хүмүүс мэнд устай, найрсаг эeлдэг, тусч байдаг. Ядаж л өгсч яваа нэгэндээ зам тавиад өгдөг. Тэдэнд аз жаргалын гормон эндорфин ихээр ялгардаг.

2. Их энгийн. Алхах бол байгалиас заяасан хүний хамгийн энгийн хөдөлгөөн бөгөөд бид өдөр бүр алхдаг. Нарийн ур чадвар хэрэг болохгүй. Харин та тогтмол алхсанаар хөдөлгөөний эвсэл сууж, тэсвэр хатуужилтай болно. Яваандаа та өөртөө таарсан хурд хэмнэлээ олно.

3. Хэнд ч ямар ч мөнгө төлөхгүй. Бусад төрлийн спорттой харьцуулахад өртөг бага. Өндөр үнэтэй багаж хэрэгсэл хэрэггүй. Сайн гутал, биед эвтэйхэн хувцас, үүргэвчтэй байхад л болно. 

4. Энэ бол таашаал. Байгалийн үзэсгэлэнг бахдан харж, цэвэр агаар амьсгалах хэн бүхэнд таатай. Бид бүгд маш их цагийг бүүдгэр гэрлийн дор компьютер, гар утастайгаа, эсвэл амралтын өдрүүдээр зурагтын суваг сольж өнгөрүүлдэг. Тэгвэл ууланд алхах нь байгальтай шууд харьцаж, толгой тархиа сэргээн, алжаалаа тайлж, их хотын стрессээс зугтах нэг боломж юм. 

5. Энэ бол насан туршийн хобби. Ууланд алхдаг хүн уйддаггүй. Зарим спортын адил баг бүрдүүлэх шаардлагагүй, мөн насны хязгаар байхгүй. Учир нь та өөрт таарсан алхалтын хурд, хэмнэл, цагаа тохируулаад явах учраас хэт туйлдах, гэмтэж бэртэх эрсдэл багатай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.