С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлсэн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай Төв аймгийн шүүхийн гадаа ярилцлаа.
-Миний хүүгийн хүний эрхийг зөрчиж дөрвөн жил тамлаж, 20 хэдэн жилийн ял өгсөн. Хэвлэл мэдээллээр ил болсны хүчээр арга хэмжээ авч байна гэж ойлгож байна. Өмнө нь шүүхэд итгэх итгэл надад үнэндээ байгаагүй. Шүүх 17-8 хүнийг хэлмэгдүүлсэн. Өнөөдрийн хурал үнэн мөнийг нь олох байх гэж их итгэж байна.
-Хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Долоо хоногийн өмнө эмнэлэгт уулзсан. Үнэн мөн нь олдох байх гэсэн итгэлтэй байна лээ.
-Одоо ямар нэгэн дарамт, шахалт ирж байна уу?
-Одоогоор үгүй. Өмнө нь ч гэртээ байхад ч хэцүү байсан. Тагнуулынхан байнга дагадаг байсан. Намайг хориогүй. Би хоригдох ч үгүй л дээ. Шүүх захиалгаар ажилласан.
харар