Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатыг шүүх хурлын танхимаас гарч ирэхэд нь дараах тодруулгыг авлаа.
-Өнгөрсөн өвөл ил болсон бичлэгийг талаар?
-Тэр үед нь л би мэдсэн.
-Хэрцгийгээр тамлаж байсан хэд хэдэн хэрэг ил болсон. Харин үүн шиг хэрэг өмнө нь гараагүй?
-Аль нь хэрцгий, хэрцгий бишийг та яаж ялгасан юм? Нөгөө бичлэгүүдийг үзэх хэрэгтэй. Олон жил ужгирсан зүйлийг та бүхэн шинэ соргогоор хүлээн авч байгаад би гайхаад байна. Энэ бол гайхмаар асуудал. Хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. Тийм учир тухай бүрт нь арга хэмжээ авсаар байсан.
-Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэргийн материалыг уншихад 100.000 төгрөгөөр торгосон юм билээ?
-Тэрийг тэр шийдсэн хүмүүсээс нь асуу.
-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэрэгтэн мөн үү?
-Тэр хүмүүсийн үйлдсэн хэрэг олон баримтаар нотлогдсон.
-Яг ямар баримтаар. Хурууны хээ нь тохироогүй?
-Хурууны хээ тохироогүй гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ?
-Та "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо тэгж хэлсэн шүү дээ?
-Хурууны хээ тохироогүй гэдгийг та юу ойлгож байгаа юм? Хурууны хээ тэднээс олдоогүй гэдэг нь хурууны хээ тохироогүй гэсэн үг биш шүү дээ.