СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр: Миний үгээр явахгүй бол эхнэрийг чинь мөчилж ална гэж дарамталдаг байсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлсэн Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаярын ярилцлагыг хүргэе. Тэрээр шүүх хурал болж байгаа Төв аймгийн Эрүүгийн анхан шатны шүүхийн гадаа ирсэн байсан юм. 

 

-Та хэзээ ирэв? 

-Өчигдөр шөнө ирлээ. 

-Нөхөртэйгээ уулзсан уу? Биеийн байдал нь ямар байна? 

-461-р ангийн эмнэлэгт хэвтэж байхад нь долоо хоногийн өмнө уулзсан. 

-Хүүхдүүд чинь юу гэж ярьж байна? 

-Аавыг аваад ирнэ биз дээ гэж уйлаад үлдсэн. 13, 9, 6, 4 настай дөрвөн хүүхэдтэй. 

-Эрүүдэн шүүсэн бичлэг гарахаас өмнө танай нөхрийн бүгд л алуурчин гэж тооцож байсан. Үүнээс болж гадуурхах явдал гарч байсан уу?  

-Гарч байсан. Би тэр үед жирэмсэн байсан. Таксинд суухад хүртэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтний эхнэр нь явж байна гэдэг байсан. Алуурчны авгай гэж чичилдэг байсан. Долдугаар ангид сурч байсан охин маань уйлаад сургуульдаа долоо хоног яваагүй. Багштай нь уулзаж байж явуулж байсан. Одоо бол хоёр жилийн өмнөхөөс бодвол арай гайгүй болоод байна. 

-Б.Содномдаржаагийн гэртээ агсам тавьж байгаа бичлэг ямар учиртай юм бэ? 

-Манай хүн архи уухаараа жаахан авир гаргадаг байсан. "Би үнэхээр тэгээд байвал бичиж аваад дараа нь надад үзүүлж байгаарай" гэж хэлж байсан. Хамаатны хүн маань ирсэн өдөр би бичлэг хийсэн. Тагнуулынхан гурван ширхэг утас хурааж авсан. Тэрэн дотор тэр бичлэг байсан. Нөхрийг маань 2015 оны наймдугаар сарын 31-нд бариад явсан. Нийт гурван утас хурааж авснаас хоёрыг нь л буцааж өгсөн. 

-Нөхөр тань баригдах хүртлээ ямар ажил хийдэг байсан бэ? 

-Бид хоёр бараан зах дээр суудаг байсан. Дөрвөн жил их хэцүү байлаа. Би Тагнуулын хүмүүсээс их айдаг байсан. Хүүхдүүдийг минь янз бүр болгох вий. Би ажлаа хийхээс хүртэл айдаг байсан. Намайг жирэмсэн байхад эмнэлэг орсон ч, дэлгүүрт орсон ч Тагнуулынхан дагадаг байсан. Хоёр жилийн өмнө би айдаг байсан. Одоо гайгүй болсон. 

Өмнө нь бол чамайг ална шүү. Эхнэрийг чинь ална шүү. Бандиас чинь эхлэх юм уу. Миний үгээр явахгүй бол эхнэрийг чинь мөчилж ална гэж янз бүрийн хүн утсаар ярьж дарамталдаг байсан. Мессеж ирдэг байсан. Цагдаад хэлэхээр арга хэмжээ авдаггүй байсан. 

-Та хоёр хэдэн жил ханилж байна. Энэ хугацаанд ямар нэгэн муухай авир гаргаж байсан уу? 

-Гаргаж байгаагүй. Миний хань тийм муухай ааштай ч хүн биш. 

-Үндэсний телевизээр гарсан тэр бичлэг бол Тагнуулынхны харлуулах гэж гаргасан бичлэг гэж бодож байна уу? 

-Тагнуулынхан угаасаа тэр бичлэгийг харлуулах гэж гаргасан. Үзээд их цочирдсон.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.