Төв аймгийн Эрүүгийн анхан шатны шүүх түр завсарласан үеэр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцаас дараах тодруулгыг авлаа. Тэрээр "Хэн нэгэнд ямар нэгэн тушаал өгөөгүй, шүүх хуралдаан болж байгаа учир мэдээлэл өгөхгүй" гэлээ.
Б.Хурц нарын есөн хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн прокурорын газраас Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлснийг өнөөдөр хэлэлцэж байна.