Жүдо бөхийн Загребийн гран при эхлэхэд 2 хоног үлдлээ

Сурталчилгаа
Жүдо бөхийн Загребийн гран при эхлэхэд 2 хоног үлдлээ

 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх Загребийн гран при тэмцээн эхлэхэд гурав хоног үлдлээ. 

Япон улсын Токио хотноо ирэх наймдугаар сарын 25-31 өдрүүдэд зохион байгуулагдана. Тэгвэл уг ДАШТ-ээс өмнө олон улсын жүдо бөхийн холбооны цуврал томоохон тэмцээнүүдийн нэг болох Загребийн гран при тэмцээн энэ долоо хоногт Хорват улсын нийслэл Загреб хотноо эхэлнэ. Загребийн гран при тэмцээнд 90 орны 600 гаруй тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын тоотой ижил төвшинд очоод байгаа нь уг тэмцээний чансааг шууд тодорхойлох хэрэг бөгөөд олимпын их наадам, дэлхийн аваргын өмнөх тэмцээн гэдэг утгаараа улс бүрийн шилдэг тамирчид өндөр ач холбогдол өгч буйн илрэл биз ээ. 

Манай сайт уламжлал ёсоор Загребийн гран при тэмцээнийг гурав хоногийн турш шууд дамжуулан үзүүлэх болно. 

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Долоодугаар сарын 26-ны өдөр

  • 16:00 цагаас эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66 кг жингүүдийн урьдчилсан барилдаан
  • 23:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Долоодугаар сарын 27-ны өдөр

  • 16:00 цагаас эмэгтэйчүүдийн -63, -70 кг, эрэгтэйчүүдийн -73, -81 кг жингүүдийн урьдчилсан барилдаан
  • 23:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Долоодугаар сарын 28-ны өдөр

  • 16:00 цагаас эмэгтэйчүүдийн -78, +78 кг, эрэгтэйчүүдийн -90, -100, +100 кг жингүүдийн урьдчилсан барилдаан
  • 23:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Өнгөрсөн жил манай тамирчдаас Д.Алтансүх -66кг жинд шагналт тавдугаар байранд орсон. Энэ жил манай тамирчид Загребийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа өргөхийн ерөөл дэвшүүлье.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0