Британийн Засгийн газар анх удаа цэргийн тагнуулыг онцлон буруутгаж байна. Британийн Үндэсний цахим аюулгүй байдлын төвөөс Орос болон Украйны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компаниуд, АНУ-ын Ардчилсан нам, Их Британийн жижиг телевизийг хамарсан дөрвөн томоохон халдлагыг Оросын цэргийн тагнуулаас гүйцэтгэсэн гэжээ. Мөн Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн комьпютерууд халдлагад өртсөн байна.
Британийн Үндэсний цахим аюулгүй байдлын төв Оросын цэргийн тагнуулууд арав орчим хуурамч нэр ашиглаж мэдээллийн санд нэвтэрсэн гэлээ. Орос, Украйны тамирчдын мэдээлэл болоод зарим төслийн талаар мэдээлэл авсан байна.
Их Британийн Засгийн газар холбоотнууддаа хандан, бүгд нэгдэж олон улсын тогтвортой байдлыг ганхуулж байгаа Оросын цэргийн тагнуулын үйл ажиллагааг ил тод болгож, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй хэмээн уриаллаа. Оросоос гадна Умард Солонгос, Иран, Хятад, Исламын улс бүлгийнхийг Британийн Засгийн газар цахим халдлагад буруутгаж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com